Каприо 27 бүсгүйтэй болзжээ

Холливуудын нэрт жүжигчин Леонарда Де Каприо 2006-2016 оны хооронд 27 бүсгүйтэй болзсон талаар “www.sheknows.com” мэдээллээ. Өдгөө 44 настай Каприо хэзээ ч гэрлэж, сүй тавьж байгаагүй юм. Тэрбээр жилд 4-5 бүсгүйтэй холбоо тогтоож, амьдардаг талаар тус сайтын сэтгүүлч Сара Лонг мэдээлжээ.
Каприо 2006-2010 оны хооронд ихэвчлэн нас чацуу алдартай жүжигчин бүсгүйчүүдтэй болздог байсан бол сүүлийн зургаан жил өөрөөсөө олон насаар дүү модель бүсгүйчүүдийг сонгох болсон байна. Тэрбээр одоо өөрөөсөө 25 насаар дүү, модель Нина Адгел гэх бүсгүйтэй болзож буй юм. Хос Италид амарч буй бөгөөд ирэх арваннэгдүгээр сараас жүжигчин эр киноны зураг авалтад оролцоно.
Каприо “Амилсан чөтгөр” киногоороо “Оскар”-ын эзэн болсоны дараа Нинатай болзох болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ