Лоханаас сүйн бөгжөө авчээ

img

Жүжигчин Лэндсей Лохан хэдхэн сарын өмнө ОХУ-ын тэрбумтан Игорь Тарабасовтай сүй тавьсан тухайгаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Игорь найз бүсгүйдээ гэрлэх санал тавихдаа 300 мянган ам.долларын үнэтэй алмаазан бөгж өгчээ. Тэгвэл тэрбээр Лоханд өгсөн сүйн бөгжөө эргүүлэн авч, зарсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Уг мэдээллийг Лохан өөрөө баталсан юм. Тэрбээр инстаграмдаа “Түүнээс авсан бүхнийг эргүүлэн өгнө” гэж бичжээ.

 

Хос өнгөрсөн сарын 20-нд анхны хүүхдээ өлгийдөн авахаа мэдэгдэж байсан ч маргааш өдөр нь салцгаасан билээ. Лохан саяхан найз залуутай болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ