Уртын дуучид өрсөлдөж байна

img

Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын мэндэлсний 85 ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдааныг зохион байгуулж энэ сарын 8-10-ны хооронд Улаанбаатарт хотноо зохион байгуулж байна.

 

Тэмцээнд 45 хүртэлх насны мэргэжлийн дуучид болон ардын авьяастан, оюутнууд оролцох боломжтой юм. Өмнөх жилүүдэд тус уралдаанд 100 гаруй хүн оролцож байсан бол энэ жил 201 уртын дуучин оролцож байна. Тухайлбал, ардын авьяастны ангилалд Япон, Солонгос, ОХУ-аас, мэргэжлийн ангилалд БНХАУ-аас дуучид өрсөлдөж буйгаас хамгийн бага нь Дундговь аймгаас 8 настай охин, ахмад нь 86 настай дуучин байна.

 

 

Уралдааныг СУИС, Норовбанзад сан, Дундговь аймгийн ЗДТГ, Дэрэн сум, Монголын уртын дууны холбоо хамтран БСШУСЯ-ны ивээл дор зохион байгуулж байна. Мөн ХААН банк, ӨМӨЗО-ы Багшийн их сургууль дэмжин ажиллаж байгаа юм. Уралдааны шүүгчээр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, профессор Н.Жанцанноров, Өвөрмонголын хөгжмийн зохиолч С.Энхбаяр, урлаг судлаач, доктор Д.Энхцэцэг,  уртын дуучин Б.Батмэнд нар ажиллаж байгаа ажээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ