Натали Портман жирэмсэн болжээ

img

 

“Хар хун” киногоороо “Оскар”-ын эзэн болсон холливуудын нэрт жүжигчин Натали Портман жирэмсэн болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Жүжигчин эмэгтэйн сүүлд тоглосон  “Planetarium” уран сайхны кино өчигдөр  “Venice Film Festival”-ийн үеэр албан ёсоор нээлтээ хийжээ.

 

Портман улаан хивсээр алхах үед түүний гэдэс нь нэлээн томорсон байсан нь гэрэл зурагчдын дуранд өртсөн аж.  Жүжигчин бүсгүй таван настай хүүтэй билээ.

 

“Planetarium” кинонд хамтран тоглосон Лила Росе Депп “AFP” агентлагт “Натали жирэмсэн болсон гэдгийг сонсоод би их баярласан” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ