Хэлли Бэрри салжээ

img

Холливуудын нэрт жүжигчин Хэлли Бэрри нөхөр Оливьер Мартинесээс салсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр хуримын бөгжөө зүүхээ больсноос гадна хүүхдүүдийнхээ хамтаар Лас Вегасаас Нью Йорк хотноо нүүж ирсэн байна.

 

Хосыг өнгөрсөн оноос “салцгаана” хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан ч өнөөг хүртэл хамтдаа байсан юм. Тэд 2013 оны хоёрдугаар сард Италид хуримаа хийсэн бөгөөд 2014 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ.

 

Салалтын шалтгаан нь Мартинесээс болсон хэмээн гэрчүүд мэдээлдэг. Тэрбээр эхнэрээ зураг авалттай байх үеэр нь хуурдаг байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ