Бруклин сэтгэлээр унажээ

img

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн том хүү Бруклин Бекхэм саяхан найз охиноосоо салсан билээ. Тэрбээр энэ оны эхнээс холливуудын залуу жүжигчин Холя Морецтэй үерхэх болсон юм. Хос өнгөрсөн сараас Нью Йорк хотноо хамтран амьдрах болсон юм. Салалтын мэдээ гарсны дараа Бруклин Лондон дахь гэртээ ирсэн билээ.

 

Бруклиний ээж Викториа “Өглөөний мэнд Британичуудаа” нэвтрүүлэгч оролцох үеэрээ хүүгээ сэтгэлээр унасан гэж ярьсан талаар “TMZ” сайт мэдээллээ. Тэрбээр “Хүү минь сайн байгаа. Тэр минь их сэтгэлээр унасан. Хүүд минь юу тохиолдсон гэдгийг мэдэхийг их хүсч байгаа ч тэр сэтгэлээ нээхгүй байна. Би хүүдээ зөвхөн аз жаргал хүсдэг” гэж хэлжээ.

 

Хөтлөгч “Тэд яагаад салцгаасан юм бол” гэж асуухад Викториа “Би ч гэсэн мэдэхийг хүсч байна” гэж хариулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ