Тоглолтын үеэр гэрлэх санал тавьжээ

img

Дуучин Бейонси “St .Louis” аялан тоглолтынхоо хүрээнд өчигдөр Нью Йорк хотноо тоглолтоо хийжээ. Уг тоглотын үеэр дуучинтай олон жил хамтран ажилласан бүжигчин гэрлэх санал авсан талаар  “www.dailymail.co.uk”  мэдээллээ.  

 

Бейонсиг хоёр бүжигчний хамт “Single Ladies” дуугаа дуулж байхад тайзан дээр нэг залуу гарч иржээ. Бүжигчдийн нэг Жон Силверт мөнөөх залуу гэрлэх санал тавьсан байна. Бейонси дуугаа зогсоогоод “Хонгор минь миний дэргэд татгалзлаа гэх хариуг хэлж болохгүй шүү. Би та хоёрт аз жаргал хүсье. Заавал сайхан амьдрах хэрэгтэй” гэж хэлжээ. Тэрбээр мөн “Би энэ бүсгүйд үнэхээр атаархаж байна. Гайхалтай юм аа” гэсэн байна.

 

Силверийн найз залууг Эшли гэдэг бөгөөд хос 2009 оноос болзож эхэлжээ.  Бейонси, Силвер нар 2005 оноос хамтран ажилласан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ