
Улаанбаатарчуудын хүнсний хэрэгцээнд зориулж 12 мянган тонн мах нөөцөлсөн бөгөөд энэ сарын 15-наас эхэлж худалдаанд гаргах болсонтой холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар мэдээлэл хийлээ. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайтай ярилцлаа.
-Хүнсний үнийн асуудалаар байдал ямар байгаа вэ?
-2012 онд бид нар бодлого болгож байгаа олон зүйлийн нэг нь дотоодын хүнсний хэрэглээг ханган нийлүүлэхэд онцгой анхаарч Засгийн газар болон орон нутгийн байгууллагууд хамтарч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 22 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс өнгөрсөн оныхтой харьцуулахад 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийх нь үнийн өсөлт тогтвортой байна. Хоёр төрлийн буюу төмс, манжин зэрэг хүнсний ногооных буурсан. Харин махны үнэ харьцангуй өсөлттэй байгаа ч сүүлийн долоо хоногт буурах хандлага гарч байна. Гэсэн ч махны үнийн асуудалд санаа зовж байгаа учраас өнгөрсөн 12 дугаар сарын 7-ны өдөр нийт мах нийлүүлж хангах нийлүүлэх үүрэгтэй махны холбоо болон махны үйлдвэрлэлийн 22 төлөөлөлүүд, Монголбанкны удирдлагууд, хотын даргатай одоо болон цаашдаа анхаарах талаар ярисан.
-Махны үнийг тогтвортой байлгахын тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна?
-Өнгөрсөн онд махны үнийг тогтвортой байлгах бодлогын хүрээнд 12 мянган тонн махыг нөөцөлж нэгдүгээр сарын 15-наас гаргаж долдугаар сарын 1 хүртэл хомсдол үүсгэхгй, үнийг өсгөхүй байх бодлого барьж ажилласан. Үүрэг биелүүлсэн мах бэлтгэгч аж ахуй нэгжид нэг кг мах тутамд 500 төгрөгийн урамшуулал олгож байлаа. Харин энэ онл 16 мянган тонн махыг нөөцөлсөн. Нөөцлөлтэй холбоотой урамшууллын эдийн засгийг тухайн орон нутаг хэрэгжүүлж байгаа. Нийт улсын хэмжээнд бэлтгэх ёстой үүргээ Төв аймаг Улаанбаатар хот 100-гаас дээш хувь биелүүлсэн. Өвөрхангай, Булган аймгууд хангалтгүй биелүүлсэн. Ингээд ханган нийлүүлэлтийн бодлого боломжийн байгаа гэдгийг хэлмээр байна.
- Тэгэхээр сүүлийн үед махны үнэ тэнгэрт хадаж байна. Үүнд ямар зүйл нөлөөлж байна хэмээн үзэж байна?
-Ханган нийлүүлэлтээс болон үнийн өсөлтөд нөлөөлж байгаа ч үүнд гурван хүчин зүйл байгаа. Нэгдүгээрт шатахууны үнийн өсөлт. Өнгөрсөн жилийн мөн үеийн шатахууны өсөлтийг өнөөдрийнхтэй харьцуулахад 32,5 хувийн өсөлттэй байгаа нь нөлөөлж байна. Хоёрдугаарт валютын үнийн өсөлт шууд нөлөөлж байна. Энэ өсөлтүүд тээврийн болон бусад ханган нийлүүлэлтэд шууд нөлөөлж байна. Үүнийг хязгаарлаад эхэлбэл Улаанбаатар хот энэ жил 650 төгрөгийн урамшуулал өгөхөөр болж 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдсэн байгаа юм. Ингээд энэ сарын 15-наас эхлээд өнгөрсөн үеийн төвшингийн үнээр ханган нийлүүлэлтийн нэмэгдэл хийгдэнэ. Зөрүү 150 төгрөг нь тээвэр болон бусад нөлөөллийг арилгах зорилготой. Үнийн өсөлтөд нөлөөлж байгаа дараагийн зүйл нь мал өдөр тутмын хэрэглээ байсан үе өөрчлөгдөж байгаатай холбоотой. Өдөр тутмын хэрэглээгээ малчид бусад зүйлээс хангажи эхэлснээр мал бараа бүтээгдэхүүний байр сууринд очсон. Малын үнэ дунджаар 30 хувиар өслөө. Төлөг 40 мянган төгрөг байсан бол 60 мянган төгрөг болох жишээний. Ийм у чраас бид өнгөрсөн хугацаанд малын гаралтай бүтээгдэхүүнд урамшуулал олгож, үнийг тогтвортой байлгах бодлогыг барьж НӨАТ-аас үндэсний үйлдвэрлэлд нийлүүлсэн барааныхыг чөлөөлсөн. Орон нутгийн эх үүсвэрээс урамшуулал олгож байгаа. Ер нь улсын хэмжээнд 220 мянган тонн бэлтгэгддэг. Энэ онд 8,2 сая малаар мах бэлтгэх ажил хийлээ. Үүнээс Улаанбаатар хот жилдээ 108 мянган тонн хэрэглэдэг. Хоногтоо есөн мянган тонн хэрэглэдэг. Сүүлийн үед махны үнэ хэт өссөн тухай яригдах болсонтой холбоотойгоор судалгаа хийж үзсэн байгаа. Цаашдаа хэвийн байлгах талаар ажиллаж байгаа. Сар бүр захуудад хүнсний хангамжийн судалгаа хийж байна. Мөн үүнтэй холбоотойгоор хоёрдугаар сарын эхний 10 хоногт “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн зохион байгуулна. Энэ мэтээр хүнсний хангамжаа өөрсдөө хангаж чаддаг болж байгаа юм гэдгээ харуулна. Гурван жилийн өмнө хүнснийхээ хангамжийн 70 хувийг гаднаас авдаг байсан бол өнөөдөр эсрэг тоо гарах нь байна гэж ойлгож болно.
- Улаанбаатар хотод яаж зохион байгуулах вэ?
-Нийслэлийн 9 дүүргийн 310 орчим цэгээр нөөцийн махыг худалдаална. Шаардлага хангасан ямар хүнсний дэлгүүрээр худалдаалах вэ гэдгээ судалж үзэж байна.
-Нөөцийн мах үнийн хувьд ямар байх бол?
-Өнгөрсөн жилийн үнээр зарна. Нэгдүгээр сарын 15-наас үхрийн махыг кг-ыг нь 3500, хонь 3000, ямааны махыг 2500 төгрөгөөр зарна. Энэ тухай мэдээллийг мөн 15-ний өдөр нээллтэй хийнэ.
-махны чанарт хэр зэрэг анхаарч байгаа вэ?
Нөөцийн махны чанарын тухайд ихэд анхаарч байгаа. Шаардлага хангасан мах нийлүүлбэл урамшуулал олгонго гэдгийг ч хэлсэн. Гадаадад гаргах махны тухай их анхаарч байна. Дотоодод нийлүүлэх махны чанараа хангасан бол та гадаадад гаргах махны бэлтгэлийг хангаж болно. Мөн дотоод хангалтаа тогтвортой байлгана. Мөн нийт хүнсний хэрэгцээнд зориулагдсан малын тоо, ханган нийлүүлэлтийн балансын хооронд зөрүү байгаа.
-Энэ нь юутай холбоотой юм бэ?
-Урагшаа мах гаргаад байна уу гэсэн хардлага байна. Өнгөрсөн долоо хоногт хоёр машин осолдоход доороос нь мах гарч ирсэн жишээтэй. Тиймээс хил гаалиа чангалж хараа хяналтаа өндөрсгөнө гэсэн бодолтой байгаа
-
Экспортын мах ямар үнэтэй байгаа вэ?
- хуучин 1,7-2,1 байсан бол өнөөдөр 2,6-тай байгаа. Харьцангуй бидний идэж байгаа махтай ойролцоо байгаа.
-Нөөцийн мах худалдан авахад хязгаарлалт байх уу?
-Жижиглэнгийн дэлгүүрээр 1- 3,5 кг хүртэл байгаа.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ