Игга Азалия салжээ

img

 

Реппер Игга Азалия найз залуугаасаа салсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр 2013 оноос Ник Юнг гэгчтэй үерхэх болсон юм. Тэд өнгөрсөн онд сүй тавьцгааж, ирэх оны эхээр хуримаа хийхээр төлөвлөж байжээ.

 

Шар хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийг реппер бүсгүй өөрөө баталсан байна. тэрбээр инстаграмдаа сүйт залуутайгаа авахуулсан зургаа нийтлээд Би ганц бие болсон. Бид зүгээр л найзууд болцгоосон. Чамд аз жаргал хүсье. Над руу харах хэрэггүй би маш сайн байна” гэж бичсэн байна.

 

Хос энэ оны эхээр салцгаасан ч гурван сарын дараа эргэн нийлсэн билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ