Жерард Батлер алгадуулав

Холливуудын нэрт жүжигчин Жерард Батлер өчигдөр “Өглөөний мэнд Британичуудаа” нэвтрүүлэгт оролцсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нэвтрүүлгийн үеэр жүжигчин эр алгадуулсан байна. Хөтлөгч Росе Кинг нэвтрүүлгийн үеэр жүжигчинг алгадсан аж.
Жүжигчин эр өнгөрсөн гуравдугаар сард тус нэвтрүүлэгт оролцох үедээ нэгэн үзэгчийн хүсэлтийн дагуу хөтлөгчийн алгадсан юм. Хөтлөгч “Би тэр өдрийг хэзээ ч мартдаггүй. Чамд ч гэсэн мартагдахгүй өдөр бэлэглэхийг хүсч байна” гэж хэлээд жүжигчинг алгаджээ.
Батлер “Үнэхээр өвдлөө. Яг л зураг авалтын үеэр санамсаргүйгээр цохиулсан мэт мэдрэмж төрж байна” гэж хэлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ