О.Чулуунбат, Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар Төв банкин дээр ажиллаж байна
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, валютын ханшнийн өсөлт болон шатахуун болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн талаархи мэдээллүүдийг холбогдох албаныханаас сонссон юм.
Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн яамны дэд сайд нарыг суудлаас нь буулгах хүртэл хүндрээд байгаа дээрх асуудалтай танилцахаар тус намаас УИХ-ын гишүүн О.Чулуунбат гишүүнээр ахлуулсан Ч.Улаан, Ц.Даваасүрэн нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргажээ.
Монголбанкны ажилд үнэлэлт дүгнэлт өгөх уг ажлын хэсгийнхэн яг одоо Монголбанкин дээр ажиллаж байгаа гэв.
Уг ажлын хэсгийнхэний ажлын явцтай маргааш УИХ дахь МАН-ын бүлэг танилцах бөгөөд энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн мэдээлэлтэй мөн танилцаж, цаашид ямар арга хэмжээ авахыг шийдвэрлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ