Бийрээр урласан “Камасутра”

Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нэгэн өвөрмөц үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. Төрийн шагналт зураач До.Болд, Ц.Цэгмэд, С.Саранцацралт тэргүүтэй уран зураач “Монгол камасутра” сэдвийн дор уран бүтээл туурвиж түүнийгээ үзэсгэлэнд дэлгэв.
Уран зураачдыг “Бидний соёл” ТББ-ынхан ивээн тэтгэж, эротик сэдвээр бүтээл туурвиулахаар “Аглаг бүтээлийн хийд”-д 10 хоног байрлуулжээ. Улмаар 21 зураач “Сэрэл”, “Камасутра”, “Чи минийх-Би чинийх”, “Цангаа”, “Сарны сонат”, “Бүлээн давалгаа” зэрэг 24 уран бүтээлийг урлаж, үзэсгэлэнгийн танхимд дэлгэжээ.
Төрийн шагналт зураач Ц.Цэгмэд өөрийн уран бүтээлийн талаар “Хүнд төрж буй сэрлээ зөв тийш нь залж, бүтээлч эрчим хүч болгож үзьe гэж бодсон. Энэ эрчим хүчээрээ хүнд хайр халамж, эeрэг энeрги, энэрэл ивээл түгээх бүтээл туурвих зорилго өвөрлөсөн. Ямар ч байсан зураг зурах арга ажиллагаа, арга барил, тeхникийн хувьд шинэ туршилт хийж чадлаа л гэж бодож байна” хэмээсэн юм.
Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан эл үзэсгэлэн энэ сарын 21-ний өдрийг хүртэл Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд байрших бөгөөд сонирхсон бүгдэд үнэ төлбөргүй юм байна.
“Бидний соёл” ТББ дээрхи зургуудаар байнгын үзэсгэлэн гаргаж, музeй байгуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ