48 цагт кино хийж, өрсөлдөнө

img

Монголын кино уран бүтээлчдийн дунд зохион байгуулдаг “48 цаг” богино хэмжээний кино наадмын бүртгэл эхэллээ. Бүртгэл энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.

 

Долоо дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадам нь киночдын ур чадварыг дээшлүүлэн, залуу уран бүтээлчдийг тодруулах, олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгох зорилготой юм. 

 

 

Тус наадмын шилдгээр шалгарсан бүтээл Filmapalooza 2017 буюу 48 цаг Олон улсын кино наадамд оролцох эрхтэй болно. Мөн 2017 oны Каннын олон улсын кино наадмын бэсрэг киноны фестивальд киногоо гаргах эрхтэй болох юм.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ