Есүс Христ харагджээ

АНУ-ын Нью Йорк хотноо байрлах ихэр худалдааны төв 2001 оны есдүгээр сарын 11-нд террорист халдлагад өртсөн билээ. Уг халдлагыг алан хядах “Аль Кайди” бүлэглэл захиалсан юм. Халдлагаар 3000 орчим хүн амиа алджээ. Тус улсын Засгийн газар амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж, ихэр худалдааны төвийн суурин дээр дурсгалын хөшөө болон цэцэрлэгт хүрээлэн байгуулсан юм.
Ирэх оноос уг цогцолбор жуулчдыг хүлээн авна. Тэгвэл уг цогцолборт шөнө бүр гэрлийн шоу болдог билээ. Өчигдрийн арга хэмжээний үеэр тун гайхалтай үйл явдал болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Учир нь тэнгэр рүү алсын тусгалтай гэрэл тусах үед Есүс Христийн дүрс харагдсан байна. Уг зургийг гэрэл зурагчин Ричард МакКормак авчээ. Тэрбээр “Би ямар нэгэн фотошоп ашиглаагүй болно. Би хэнийг ч хуураагүй. Энэ бол гайхамшиг” хэмээн бичиж, зургаа олон нийтийн сүлжээнд байршуулжээ.
Интернэт хэрэглэгчид “Есүс бол сайхан л байна. Гэхдээ мэдэхгүй юм” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ