“Монгол Камасутра” үзэсгэлэнг хаажээ

Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Монгол Камасутра” үзэсгэлэн хоёр өдрийн өмнө нээлтээ хийсэн. Тус үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл олон нийтийн хүртээл болох байсан ч өчигдөр хаасан байна.
Энэ тухай шийдвэрийг Урчуудын эвлэлийн хорооны дарга Б.Төмөрбаатар гаргажээ. Тэрбээр “Хэдийгээр насанд хүрэгчдэд зориулагдсан үзэсгэлэн дэлгэгдсэн ч "Монгол камасутра"-ийн зургууд цахим сүлжээнд ихээр түгж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул салбарын яамнаас "Үзэсгэлэнг яаралтай хаана уу" гэсэн чиглэл ирүүлсэн” хэмээсэн байна.
Үзэсгэлэнд Төрийн шагналт зураач До.Болд, Ц.Цэгмэд, С.Саранцацралт тэргүүтэй зураачын бүтээл дэлгэгдсэн байв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ