Симона Байлс: Өндөр болохыг их хүсдэг

img

 

“Рио”-гийн олимпийн аварга АНУ-ын гимнастикийн тамирчин Симона Байлс “Vogue” сэтгүүлийн “73 асуулт” буланд зочноор уригдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Уг асуулт хариулт сэтгүүлийн ирэх сарын дугаарт нийтлэгдэх юм.

 

Сэтгүүлч, тамирчнаас “Таны мөрөөдөл юу вэ?” хэмээн асуухад тэрбээр “Өндөр болох. Би багаасаа л их намхан байсан. Өндөр болохыг их хүсдэг. Энэ бүхэн боломжгүй гэдгийг  мэдэж байгаа ч мөрөөдсөөр байх болно” гэж хариулсан байна.

 

Олимпийн үеэр Байлс, холливуудын жүжигчин Зак Эфронд үнсүүлж буй зургаа инстаграмдаа байршуулсан билээ. Уг зургийн дараа тэднийг болздог хэмээн хэвлэлийнхэн мэдээлэх болсон. Энэ талаар сэтгүүлч, тамирчнаас асуухад “Бид болздоггүй ээ. Надад тэр их таалагдаг. Учир тэр их царайлаг” гэж хариулжээ.

 

Мөн сэтгүүлч “Хэзээ гэрлэх вэ. Хэдэн хүүхэдтэй болох вэ?” гэхэд Байлс “Мэдэхгүй юм. 2020 оны зуны олимпийн дараа энэ талаар бодох болно” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ