Майли Сайрус: Дахин улаан хивсээр алхахгүй

img

Дуучин Майли Сайрус ирэх сард худалдаанд гарах “ELLE сэтгүүлийг чимж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та удахгүй эхлэх “Дуу хоолой” шоуны шүүгчээр ажиллах болно. Та бэлэн үү?

 

-Бэлэн. Би энэ салбарт хэтэрхий багадаа орж ирсэн учир. Дуу хоолойгоор хүний сэтгэлийг хөдөлгөж, уйлуулж бас баярлуулж болдог. Би зөвхөн энэ хоёр шаардлагаар оролцогчоо сонгох болно.

 

-Аль ч цаг үед дуу, хөгжим гэж байсан. Дуу, хөгжим байхгүй байсан бол энэ дэлхий хүртэл уйтгарт автах байсан. Надтай санал нэгдэж байна уу?

 

-Тиймээ, санал нэгдэж байна.

 

-Нэг зүйлийг лавлаж болох уу. Та өмнөхөөсөө их өөрчлөгджээ. Нэг үгээр даруухан гэж хэлмээр?

 

-Мэдэхгүй юм. Арай өөрчлөгдсөн байж болно. Би өмнөхөөсөө илүү их бодох болсон. Би маш олон зүйлийн талаар боддог болсон.

 

-Ихэвчлэн юуны талаар бодох уу?

 

-Бүх л зүйлийн талаар. Ихэвчлэн уран бүтээлийн талаар. Гэхдээ сүүлийн үед Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар бодох болсон. Хэн ялах бол. Хэн энэ улсыг тэргүүлэх бол гэх мэт. Миний дэмжиж байсан хүн гараагүй учир би сэтгэл дундуур байгаа.

 

-Трамп, Хилари. Дэмжиж байсан эрхмийнхээ талаар сонирхуулаач?

 

-Берни Сандерас. Надад энэ эрхэм их таалагддаг. Түүний хэлсэн бүхэн үнэн. Харин Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж буй энэ хоёр эрхмийн талаар ярьмааргүй байна. Учир нь би тэдний талаар мэдэхгүй. Мэдэхгүй зүйлийн талаар ярьмааргүй байна.

 

-Энэ эрхэм олон хүнд таалагдсан. Гэхдээ ихэнх алдартан Хилариг дэмжиж байгаа?

 

-Сонссон. Гэхдээ би сонголтодоо үнэнч байх болно. Би дахин улаан хивсээр алхаж, ёслолын үйл ажиллагаанд оролцохгүй.

 

-Яагаад?

 

-Дэлхийн хаа нэгтээ хүмүүс өлсч, шаналж байхад би энд тансаг арга хэмжээнд оролцохыг хүсэхгүй байна. Улаан хивсээр алхана гэдэг шударга бус.

 

-Тэдний өмнө та буруугүй шүү дээ?

 

-Надад энэ бүхэн таалагдахгүй байна. Яагаад хүмүүс улаан хивсээр алхах дуртай байдаг юм бэ. Тэд ганцхан шөнө үзэсгэлэнтэй харагдахын тулд их хэмжээний мөнгө үрдэг. Тэгээд л тэр шөнө өмссөн хувцсаа дахин өмсөхгүй. Гэтэл тэр даашинзыг авсан мөнгөөр олон хүнд жаргал бэлэглэж болно.

 

-Дахин улаан хивсээр алхахгүй гэж үү?

 

-Хүмүүс намайг их шүүмжилдэг. Би олны анхаарлыг татах гэж энэ үгийг хэлээгүй. Би тэдний хийж буй өчүүхэн үйлдлээс ичиж байгаа учир энэ шийдвэрийг гаргасан юм.

 

 

-Та их өөрчлөгджээ.

 

-Би тэгэж бодохгүй байна. Би зүгээр л шийдвэр гаргах насан дээрээ ирчихээд байна.

 

-Уншигчдад санал болгох кино байна уу. Сүүлийн үед ямар кино үзэж байна?

 

-“Zoolander” кино. Надад энэ кино их таалагдаж байгаа.

 

-Та дуучин Бритни Спирстэй хэр дотно вэ?

 

-Миний менежер Адам Лебер өмнө нь Бритнитэй хамтран ажиллаж байсан. Адамын ачаар бид их дотно болсон. Би түүнийг жаргалтай байгаасай хэмээн хүсдэг. Нэг хэсэг түүнээс холдохыг хүсдэг байсан.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хаха ха:
Монголын нөгөө өөрсдийгөө гоё гээд бодчихсон золигнууд үүнийн уншаасай ккккк Ёстой ичиж үхмээр золигнууд манайд л байна гэр орон гээд олигтой юм байхгүй атлаа барууны саятнуудыг дуурайж аль нэгтеатр клубын элэгдчихсэн хивсийг сэгсрэх чүгүй дэлгэж тавьчихаад магнитфоноор нэг тийм ая тавиад алхааад өөрсдийнөө Холивуудын од байна нээд бодчихно ичиж үхмээр
2016-09-19