Кхоле, сагсчинтай болзов

Реалити шоуны од Ким Кардашианы дүү Кхоле Кардашиан найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр сагсанбөмбөгийн “Cleveland Cavaliers” багийн тоглогч Тристан Томпсон гэгчтэй болзох болжээ.
Хос өнгөрөгч долоо хоногт реппер Дракийн тоглолтыг хамтдаа үзсэн юм. Тэд тоглолтын үеэр үнсэлцэж буй зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлж, харилцаагаа ил болгожээ.
Томпсон, Кхоле нар өчигдөр Нью Йорк хотын нэгэн зоогийн газраас үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Кхоле машиндаа суусаныхаа дараа инстаграм хуудастаа “Тийм ээ бид болзож байгаа” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ