Николь найз залуутай болжээ

Дуучин Николь Шерзингер найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр долоон жил үерхсэн “Формула 1”-ийн нисгэгч Льюс Хэмилтоноос салсанаас хойш ганц бие байсан юм. Тэд энэ оны эхээр салцгаасан билээ.
Тэгвэл дуучин бүсгүй теннисчин 25 настай Григор Димитров гэгчтэй үерхэх болжээ. Хос Италид амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.
Тэд саяхнаас болзож эхэлсэн гэнэ.
Хос Италийн “Diamond” нэртэй үнэт эдлэлийн дэлгүүрээр үйлчлүүлсэн аж. Тамирчин эр найз бүсгүйдээ 350 мянган ам.долларын бөгж худалдан авч өгчээ. Николь найз залуугаасаа 13 насаар эгч юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ