Рио-2016 Олимпийн наадмын чөлөөт бөхийн 65 кг-ын жинд барилдсан Г.Мандахнарангийн хүрлийн төлөөр барилдаан нэлээд маргаан дагуулсан. Энэ асуудлаас үүдээд манай хоёр дасгалжуулагч эрхээ хасуулж, Монголын чөлөөтийн баг тамирчид тэмцээнд оролцох эрхээ хэсэг зуур хасуулаад амжсан.
Тэгвэл Монголын Чөлөөт бөхийн холбооноос энэ асуудалд анхаарал хандуулж эхэлжээ. Чөлөөтийн холбооныхон “Барилдааныг дахин шүүж, нягтлах Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт шилдэг туршлагатай шүүгч нар, олон улсын эрхзүйч, хуульчид ажилласан. Гаргасан шийдвэрээ эхлээд Удирдах зөвлөлд танилцуулна. Үүний дараа ярилцаад, Дэлхийн нэгдсэн бөхийн холбоонд холбооны байр суурь, дүгнэлтээ явуулна.
Г.Мандахнарангийн барилдаан, үйлдэлдээ биш, гол нь шүүгчдийн асуудал байгаа. Сүүлийн таван секундэд шүүгч Г.Мандахнаранд сануулсан, 5 минут 58 дахь секундэд оноо торгууль заасан. Ингэхдээ шүүгч шүгэлдэж, дохио заасан уу. Дэвжээний шүүгч санал нэгдсэн байсан уу гэдэг зүйлийг нягталж байгаа” хэмээн ярьсан юм.
Эх сурвалж: mminfo.mn