Бөгжний оронд могой бэлэглэв

Хятад хос хуримаа мартагдашгүй болгохын тулд уламжлалт ёсоос татгалзсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос хуримын бөгж бус аварга могой солилцсон нь олныг гайхшруулжээ. Тэд хоёр метр урт, 30 кг жинтэй аварга могойг нэг нэгэндээ бэлэглэсэн байна.
Жилин хотноо уг хуримын ёслол болсон бөгөөд сүй залуу Жианг Хуй вейбо хуудсандаа “Үнэхээр төгс хурим боллоо. Бөгжний оронд могой нэг нэгэндээ дурсгалаа” гэж бичжээ.
Сүйт бүсгүй Ву Жианфенг “Би амьтанд их хайртай” гэсэн байна. Хос могойнуудаа гэртээ тэжээх гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ