Хотын даргаа бид хаана амьдрах вэ
2016-09-20

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр иргэдийг орон сууцаар хангахаар гэрээ байгуулсан компаниуд барилгын ажлаа эхлээгүй 2-3 жил болж байгаа. Мөн түрээсийн мөнгөө сүүлийн хэдэн сард олголгүй иргэдийг хохироож байгаа асуудлаар СХД, БЗД-ийн иргэдийн төлөөлөл сэтгүүлчдэд хандлаа. Иргэд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод, хүлээн авч уулзаж, өвлөөс урьтаж амьдрах байртай болгож өгөх хүсэлтийг уламжилж байлаа.

 

“Назу” ХХК түрээсийн мөнгөө өгөхгүй байна

 

СХД-ийн 10-р хорооны иргэн Б.Сүхбаатар

 


 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Манай хорооноос  энэ төсөлд 268 өрх хамрагдсан. Үүнээс 40 өрх нь 2014 оны есдүгээр сард газраа чөлөөлж өгсөн. Төсөл хэрэгжүүлэгч “Назу” компаниас жилийн дараа гэхэд байранд оруулна гэдэг гэрээ байгуулсан. Гэтэл одоо болтол байхгүй.  Сүүлийн үед түрээсийн мөнгөө ч өгөхөө байлаа. Мөнгөө өгөхгүй болохоор түрээсийн байранд амьдарч байсан хүмүүс шууд гудамжинд гарч байна. Улмаар залуу гэр бүлүүд салж, сургуулийн насны хүүхдүүд цэцэрлэг, сургуулиасаа засвардаж байна. Учир нь амьдарч байсан газраа чөлөөлөөд өөр дүүрэг, хороодод очсон. Нөгөө дүүргийн цэцэрлэг, сургууль нь харъяаны биш гээд хүүхдийг нь хамруулахгүй байна. Ийм л хүнд хэцүү нөхцөлд бид гурван жил амьдарч байна. Төр засагт хандсан ч авч хэлэлцэж байгаа гэдэг зүйлийг хэлээд, хүлээж бай л гэдэг. Гэтэл иргэн бид өнөөдөр хүлээх нөхцөлгүй болчихоод байна. Удахгүй өвөл болно. Бид гудамжинд гарах болоод байна. Тиймээс өвлөөс өмнө арга хэмжээ авахгүй бол бид дараагийн арга хэмжээг авна.

 

С.Батболд дарга биднийг хүлээн авч уулзахгүй байна

 

БЗД-ийн 14-р хорооны иргэн Т.Төмөртогоо


 

 

-Би БЗД-ийн 14-р хороонд оршин суудаг байсан. Улмаар гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдан 2014 оны аравдугаар сард “Моннис” компанид газраа бүрэн чөлөөлж өгсөн юм. Төр засгийн үйл ажиллагааг дэмжиж хүлээн авсныхаа эцэст бид өнөөдөр орох оронгүй, гудамжинд гарч байна. “Моннис” компани гурван талт гэрээний дагуу 2015 оны долоодугаар сараас иргэдээ байранд нь оруулах байсан. Одоо жил гаруйн хугацаа өнгөрлөө. Гэтэл тус компанийн үйл ажиллагаа дөнгөж, найм, есөн давхрын ажилдаа явж байна. Бид төрд олон удаа хандаж бичиг хүргүүлсэн. Гэвч биднийг авч хэлэлцэж шийдэж өгөхгүй байна. Э.Бат-Үүл хотын дарга байхад би дөрвөн удаа бичиг өгсөн. Үр дүн олоогүй. С.Батболд дарга ажлаа авснаас хойш долоодугаар сарын 27-нд мэдүүлэг өгсөн. Одоо болтол шинэ дарга биднийг хүлээн авч уулзахгүй байна. Нэн яаралтай биднийг авч уулзаж, энэ компаниудад арга хэмжээ авахыг хүсч байна. Үгүй бол бид хаана амьдрах вэ.

 

Орох оронгүй, өмч хөрөнгөгүй боллоо

 

М.Намжилжав БЗД-ийн 14-хорооны иргэн


 

 

-Би 2014 онд “Бүрд” ХХК-тай гэрээ байгуулж, газраа чөлөөлж өгсөн. Энэ компани гурван жил болоход барилгын сууриа тавиагүй, барилгаа эхлээгүй гурван жил боллоо. Иргэн би худалдаа эрхэлж өдөр тутмын орлогоо залгуулж, дэлгүүр ажиллуулдаг байсан. Дэлгүүрээ хааж, газраа чөлөөлсөн. Гэтэл одоо дэлгүүр  ч үгүй, газар ч үгүй өдөр тутмын орлогогүй амьдрал зогсох гээд байна. “Бүрд” ХХК миний өдөр тутмын орлогыг өгнө гэж хэлсэн ч өгөхгүй хохироолоо. Би банкны зээлтэй. Зээлээ ч төлж чадахгүй, тэтгэврийнхээ зээлийг төлөөд гурван жил болж байна. Иргэн би амьдрах оронгүй, эд хөрөнгөгүй болоод байна. Мөн түрээсийн долоо, наймдугаар сарын мөнгөө өгөхгүй байна. Тийм учраас “Бүрд” ХХК-аас хохирлоо төлүүлмээр байна.

 

 

Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайд 34 аж ахуйн нэгж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төсөлд нийт 78 292 хүн хамрагдсан бөгөөд гэр хорооллын 1506 га талбайд дахин төлөвлөлт хийх юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
mgl:
MGL brend gedeg ene shuudee, erh medeltenguud niilj jiriin irgedee hohiroon shulj gudmand buur transhend chihij olon jil ungurluu,odoo daraagiin eelj ta nar yvna ,delhiid bhgui brendiig erh barigchid zohioj bn mun ch gylgar uhaantai humuus shuu suuliin ued buur ys undeseer ylgavarlan daijignal brend buteej bn shuu!
2018-07-26
иргэн:
96-2000онд улс орныг тонон цөлмөж,2012-2016онуудад дахин Монголулсыг өрөнд ортол идэж,ууж,хулгайлж дампуурлын ирмэгт авчирсан АН болон Бат-үүл тэргүүтэй авилгалчид та нарын газрыг зараад офшорт мөнгийг нь хийчихсэн.
2016-09-21
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
2016-09-20
Зочин:
та бүхнийг байр оронтой болгож хүн шиг амьдруулахаар зорьсон нь тэгээд батүүлийн буруу юу
2016-09-20
Зочин:
uls torjood bna uu ene bas bishee.. ter shuuhdee och
2016-09-20
Зочин:
ахин төлөвлөлт бол маш зүйтэй санаа юмаа.. энэн гэрээт компаниуд нь л ажил алаад байгаа бх. та бүхнийг удахгүй байрандаа орно гэж найдаж байна
2016-09-20
Зочин:
hetsuu l yum bolj gehdee neeh uls torjuuleed ene nam ter nam geed baih asuudal bish baih
2016-09-20
Зочин:
МАНы захиалгат явуулга уу.. Өдөр бүр үргэлжилан Бат-үүлрүү чулуу шидээд байхын
2016-09-20
12457896:
ТА нар хаана амьдрах уу гэж үү. МАН-ын АРД түмний 17 тэрбмаар барьсан 13 давхар ЦАГААН БАЙРАНД АМЬДАР. МАН-ынхан чин тосоод л авна.
2016-09-20
124578986548:
ТА НАРЫГ ХЭН Ч ХҮЧЭЭР ГЭРЭЭ ХИЙЛГЭЭГҮЙ ХОХИНО. ХУДЛАА УЛС ТӨРчихийн оронд нүүрсээ бэлдээд, хаяагаа манаад онд мэнд орохоо бод. ОДОО ТА НАРЫГ НААД МАН чин МАЙ л гэж дундаа хуруугаа өгнө за
2016-09-20
Зочин:
hotiin darga yachihaad bgan.. ene huviin companyiin ajlaa hiij chadaaguid dahin tolovlolt yamarch buruugui.. urd 4 jild hiisen ajil bgam shd
2016-09-20
Зочин:
ТА НАРЫН СОНГОСОН МАН ЧИНЬ ОДОО ТА НАРЫГ ХАРАХ УУ ЁСТОЙ ҮГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ. ХАРИН Ч ТЭР ЧИГТЭЭ ГУДАМЖИНДАА ҮЛДЭЭСЭЭ АХИАД БАТҮҮЛРҮҮ ШИДЭХ ЧУЛУУ БОЛНО Л ГЭЖ БОДОЖ БАЙГАА. НААД УЛСАД ЧИНЬ ХҮНИЙ АМЬДРАЛ БИШ ЭРХ МЭДЭЛ Л ЧУХАЛ Ш ДЭЭ
2016-09-20
Зочин:
yer ni tegeed batuulruu dairaad baih asuudal mon uu. gol ni ter bairaa barihku baigaa ulsuudtaigaa l uulzah ajil bishuu. shuuhdeech
2016-09-20
Зочин:
энэ тэгээд Бат-үүлийн буруу юмуу. Та нар тэр гүйцэтгэгч компаниуудтайгаа л асуудлаа шийдэх ёстой шдэ
2016-09-20
bayaraa:
СУВЕНИР БАТБОЛД ГАРЧ ирээд бүгдийг өөрчлөөд өгнө гэсэн одоо, Чингисийн нэртэй болгоныг өөрчлөнө, дээрээсээ эхэлж байна та нар болоогүй цаашаа, хамгийн сүүлд л юу юм, 2020 оны сонгуулийн өмнөхөн Та нартай уулзах болов уу.
2016-09-20
ХОТОД болохгйү байгаа болгоныг ИРГЭДИЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙ:
ХОТОД болохгйү байгаа болгоныг ИРГЭДИЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙНХхээ төлөө өдөр шөнөгүй өөрчлөөд өгнө гэсэн МАН-ын 60 тэрбумын САНДУЙ, СУВЕНИР БАТБОЛД ООС АСуу.
2016-09-20
иргэн:
Авилгалч луйварчин Бат-үүлтэйгээ ярьцгаа. АН-ын лаларуудын тарьсан балагийг битгий бусдад нялзаа
2016-09-20
4578956456:
ХОТОД болохгйү байгаа болгоныг ИРГЭДИЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙНХхээ төлөө өдөр шөнөгүй өөрчлөөд өгнө гэсэн МАН-ын 60 тэрбумын САНДУЙ, СУВЕНИР БАТБОЛД ООС АСуу.
2016-09-20
1245789695:
СУВЕНИР БАТБОЛД ГАРЧ ирээд бүгдийг өөрчлөөд өгнө гэсэн одоо, Чингисийн нэртэй болгоныг өөрчлөнө, дээрээсээ эхэлж байна та нар болоогүй цаашаа, хамгийн сүүлд л юу юм, 2020 оны сонгуулийн өмнөхөн Та нартай уулзах болов уу.
2016-09-20
Зочин:
Баахан худлаа амалсан Бат Үүлээс наад асуултаа асуу.
2016-09-20
Зочин:
ene khuduunii jaal ub -g yaji awch yawji chadakh we dee
2016-09-20
Зочин:
ene khuduunii jaal ub -g yaji awch yawji chadakh we dee
2016-09-20
zochin:
bat-uul ta nart haus ugsun yum bishuu,UUl baataraasaa neh....
2016-09-20