Нохойндоо iPhone 7s” худалдан авч өгчээ

БНХАУ-ын иргэн Ван Шисонг гэх залуу нохойндоо найман ширхэг “iPhone 7s” гар утас худалдан авч өгсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Тэрбээр хятад твиттер гэгддэг вейбо хуудастаа “Ямар агуу бэлэг авсан гэдгээ мэдэхгүй суугаа Коко хэмээн бичиж, нохойныхоо зургийг нийтэлжээ.
“iPhone 7s” гар утас өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийж, энэ сарын 16-наас дэлхийн 25 улсад зэрэг зарагдах болсон. Ван өмнө нь нохойндоо “iPhone 6s” болон ухаалаг цаг хүртэл худалдан авч өгч байжээ. Тэрбээр тэрбумтан Ванг Жианлиний хүү аж. Түүний нийт хөрөнгө 30 тэрбум ам.доллар юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ