Н.Золжаргал: Шатахууны үнэ валютын ханшнаас болж өсөөгүй гэдгийг баталгаатай хэлье

img

Монголбакны дэд Ерөнхийлөгч Н.Золжаргалтай валютын үнийн өсөлтийн талаар цөөн хором ярилцлаа. -Валютын ханшны өсөлтөөс үүдэн шатахуунаас эхлээд олон барааны үнэ нэмэгдлээ. Монголбанкнаас энэ бүхнийг юу гэж харж байна вэ? -Импортын барааны үнэ валютын ханшнаас хамааралтай. Гэхдээ нэг зүйлийг хүмүүс санах хэрэгтэй. Одоогоос хоёр жилийн өмнө ам.долларын ханш 1450 байхад шатахууны үнэ 1200 төгрөг байсан. Өнөөдөр ханш 1450 дээрээ байхад шатахууны ханш хэд болов. Яагаад ханш эргээд энэ үнэн дээрээ ирсэн бэ гэхээр Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2011 он хүртэл дээгүүр байсан. Энэ оны ихээр валютын орлого багасдаг. Үүнээс үүдэн шатахууны үнэ 60 хувь өсөж байна гэж зарим хүмүүс тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Валютын ханшны энэ өсөлтийг шалтгаанаа болгоод байгаа нь ойлгомжгүй байна. Гадаад нөхцөл байдал нь өөрчлөгдсөн юм уу гэхээр дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ 15 хувийн л өөрчлөлттэй байгаа. Энэ хооронд татвараа тэглэх гээд олон арга хэмжээ авсан. Гэтэл яагаад үнээ ингэж нэмсэн гэдгийг холбогдох албаны хүмүүс нь яаж тайлбарлахыг мэдэхгүй байна. Ямартаа ч шатахууны үнийн өсөлт валютын ханшнаас болж өсөөгүй гэдгийг би баталгаатай хэлж чадна. Хоёр  жилийн өмнө 1200 байсан шатахуун өнөөдөр 1900 боллоо. Үүнийгээ валютын өнөөдрийн үнийн өсөлтөөс болсон гэж тайлбарлаад байгааг нь үнэхээр гайхаж байна. -Монголбанкнаас одоо ямар арга хэмжээ авах вэ? -Манайхаас арваннэг, арванхоёр, нэгдүгээр саруудад валютын ханшийг тогтворжуулах арга хэмжээнүүдийг авч байсан. Цаашид ч энэ арга хэмжээгээ авах болно. Хятадын цагаар сар болж байгаатай холбоотойгоор хил 14 хоног хаадаг. Манайхаас сар гаруйн өмнө тус улсын баяр тохиож байгаа учир манайд огцом эрэлт үүсдэг. Үүнийг тооцоолон бид валютын нийлүүлэлтээ огцом нэмэгдүүлээд байгаа. Цаашид ч нэмэгдүүлээд явах боломжтой байгаа. -Валютын ханшны өсөлтийг танайхаас юу гэж тайлбарлаж байгаа вэ. Монголбанк өнгөрсөн онд өөрсдөө валютын их хэмжээний алдагдалтай ажилласан тул өнөөдөр ийм байдалд хүрсэн гэх тайлбарыг зарим эх сурвалж өгч байгаа? -Валютын ханшийн өнөөдрийн өсөлтөд Монголбанкны тэр алдагдал ямар ч хамаагүй. Энэ хоёр ямар ч хамааралгүй гэдийг би хариуцлагатайгаар мэдэгдье. Зах зээлийн өөрийн зохицуулалтаараа ийм байгаа. Шинэ жилийн өмнө эрэлт өсөх байсан тул Монголбанк валютын нийлүүлэлтээ нэмэгдүүлсэний дүнд өнөөдөр байдал өдий зэрэгтэй байсан. Хэрэв Монголбанк сая нийлүүлэлтээ нэмэгдүүлээгүй бол үүнээс илүү өсөлт гарах байсан. -Цаашид валютын ханшийг хэрхэн тогтворжуулах вэ. Та тогтвортой байна гэж хэлж чадах уу? -Валютын ханшны өөрийн орох урсгал ямар байхаас их зүйл шалтгаална. Энэ урсгал арваннэгдүгээр сараас хойш нэлээд муу байгаа. Бид энэ урсгалын талаар сар бүр тогтмол мэдээлэл хийгээд явж байгаа. -Монгол төгрөг улам бүр суларсаар байна. Дээрээс нь сонгууль болох дөхөж бэлэн мөнгөний нийлүүлэлт улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Инфляци өссөөр байгаа энэ үед Монголбанкнаас ямар арга хэмжээ авах гэж байна вэ? -Хэчнээн хэмжээний төгрөг эдийн засагт нийлүүлэгдэж байна гэдэг өөрөө ханшинд шууд нөлөөлж байна. Энэ нөлөөлөлөөс гарахын тулд Монголбанк нөөцөөсөө валют нийлүүлж байна. -Улс төрөөс хамааралтайгаар мөнгөний нийлүүлэлт их болж байгаа. Үүнийг хязгаарлах зөвлөмжүүдийг Монголбанкнаас УИХ, Засгийн газарт өгч болох уу? -Эхийн одонгийн мөнгөнөөс гээд л иймэрхүү асуудлууд дээр Монголбанкны зүгээс тогтмол Засгийн газарт тогтмол өгч байгаа. -Та яг өнөөдрийн байдлаар инфляци хэдэн хувьтай байгаа гэж үзэж байгаа вэ? -Оны төгсгөлийн инфляцийн тоо өнөөдөр гарч байгаа. Түүнийг удахгүй олон нийтэд мэдээллэнэ. -Оюутолгойгоос өнөө, маргаашгүй их хэмжээний валют нийлүүлэгдэж, өнөөдрийн үүсээд байгаа валютын ханшны өсөлтийг саармагжуулна гэсэн мэдээлэл гарч байгаа. Энэ хэр бодит мэдээлэл вэ? -Оюутолгойгоос жил бүр миллиард орчим ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг. Энэ компанийн борлуулалт 2013 оноос эхлэнэ гэж байгаа. Энэ хооронд валютын орлого нэмэгдэнэ байх. -Яг өнөө, маргаашгүй их хэмжээний мөнгө орж ирэх гэж байгаа гэсэн мэдээлэл бий? -Эндээс их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж байгаа ч тоног төхөөрөмж аваад л эргээд гараад явж байгаа учир монголчууд бидэнд наалдаж байгаа зүйл нь их бага. Борлуулалт эхлээгүй байхад Оюутолгойн мөнгө Монголд үлдээд байгаа юм шиг ярих нь буруу л даа. С.Заяа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol bank ok
2012-01-10
dollor xangalttai l ynalaa odoo shatxyyh yasan be ynaachee zoljargal vnen xelsen bnaaaaaa
2012-01-10
ZOljargalaa, 'Одоогоос хоёр жилийн өмнө амдолларын ханш 1450 байхад шатахууны үнэ 1200 төгрөг байсан Өнөөдөр ханш 1450-1480 дээрээ байхад шатахууны ханш хэд болов Энэ бол яах араггүй увайгүй төрийн ургашгүй явуулга' gej Ta helsen bna. Gants talaas n setgedeg tow banknii eronhiilogch bj bolohgui shuudee. onoodor gadaad hudaldan avaltiin ortgiig Ta yagaad yarihgui bgam be, meden budilaad bnuu, eswel iim munhag negen hun uu
2012-01-10
Та нар нэг л зүйлийг санах хэрэгтэй Одоогоос хоёр жилийн өмнө амдолларын ханш 1450 байхад шатахууны үнэ 1200 төгрөг байсан Өнөөдөр ханш 1450-1480 дээрээ байхад шатахууны ханш хэд болов Энэ бол яах араггүй увайгүй төрийн ургашгүй явуулга Үүнд МАН АН 2-лаа буруутай албан бус эх сурвалжаа үзэхэд АН стандарт бус засгийн газраас гарах болсон мэдэгдэлтэй холбогдуулан МАН-ын эрх баригчид хиймэлээр долларын ханш өсгөж бензины үнийг хэт хөөрөгдсөн юм гэсэн Яагаад гэвэл энэ бүх хиймэл хөөрөгдлийн цаад гол буруутан нь Алтанхуяг даргын гаргасан шийдвэрээс болсон гэж АН-ыг буруутгаж МАН нэгэнт унасан нэр хүндээ сонгуулийн өмнө өсгөх гэсэн увайгүй ерөнхий сайдийн унхайгүй явуулга гэнэ Та нар Улаанбаатарт байгаа ихэнх шатахуун түгээгүүрийн эзэд нь МАН-ийн УИХ-ийн гишүүд эсвэл тэдгээрийн спонсорууд гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх Одоо хэрэглээний бүх бараа таваарын үнэ тэнгэрт тултлаа өснөбид яаж амьдрах болж байна аа Эцэст нь гэж хэлхэд Монгол ард түмэн минь ээ бид хэзээ болтол энэ............ .................Монгол ард түмэн минь ээ бид хэзээ болтол энэ бүгдийг тэвчих ёстой гэж, босох, тэмцэх цаг нь болсон биш үү. МОНГОЛОО ГЭХ СЭТГЭЛТЭЙ, МОНГОЛ ОМОГШИЛТОЙ БҮХ АРД ТҮМЭН МИНЬ БҮГДЭЭРЭЭ БОСОЦГООЁ, НЭГДЭЦГЭЭЕ, ЖАГСАЦГААЯ..............
2012-01-10
ene chin harin ajlaa meddeggui mal bn daa. iim hun bank tolgoiloh gejdee
2012-01-10
hanshnii hamaaral bgaa. ene ni shatahuunii uniin usultiin 25%-aas ogt hetrehgui bgaa.. Zoljargaliin yarisantai sanal 1 bna. Imprtlogchdiin hiij bgaa sanaatai ajil...!!!
2012-01-09
dollar byambad 1480 bsan. eneeder1425tai bna. changeuud bas bujignuulaad bna
2012-01-09
1428 bga
2012-01-09
1428
2012-01-09
Zolzargal nohoi bugs....uursduu comment bicheed Mongol bank buh zuiliig zohitsuulah yostoi shuu dee....har malaa
2012-01-09
ODOO DOLLAR HED GJ BNA???????
2012-01-09
dollar byambad 1480 bsan. eneeder1425tai bna. changeuud bas bujignuulaad bna
1428 bga
Zolzargal nohoi bugs....uursduu comment bicheed Mongol bank buh zuiliig zohitsuulah yostoi shuu dee....har malaa
ЭХЭБЯ-ны дэд дарга Ариунсангаар ахлуулсан шатахууны үнийн комисс гэж хэдэн дуракууд импортлогчдоос авилгалаа авчихсан учраас үнэ нэмчихээд чимээгүй таг дуугүй гүрийгээд байгаа юм ... Тэр үнийн зөвшилцөлийн комиссийн гишүүд нь дан төрийн албаны цалинтай үсрээд л 1 сая төгрөгийн цалинтай комиссын гишүүд нөгөө талаас хэдэн арван тэрбумын хөрөнгө эргэлдүүлдэг импортлогч компаниудын шахаа хийж хүч тэнцвэргүй хэлэлцээр хийсэн байна. АТГ шалгaх хэрэгтэй.
2012-01-09
ene bol yag zuvl yarij bn . 2 jiliin umnu bur 1500 hursen sh d.tegehed ingej osoogui l um dag. shatahuun oruulj iregsed bolon yamnii heden garuudiin l business bolj bn da hoorhii mongoliin ard tumen.
2012-01-09
Uuriin chini yarisantai sanal neg baina shuu. Ajlaa meddeg khunii khariult baina. Ene bol tsever uls turiin zorilgotoi uildel. Benzin importlogch nart belen mungunii kheregtsee garsan tul ingej usguj baina. Yagaad bugd nemeegui yum be. Petroves nemeeuil baina shuu dee. Shatakhuunii tendertei kholbootoi yum bish uu. Turuus bukh tatvaraiin tegleed baikhad $ iin khansh ussun gedgeer nemj baigaa ni khudlaa. Songuuliin show khiij baina. Amlasan munguu ugukhiin tuld MANAN shatakhuun importlogch kompanuudiig shakhaltand oruulj belen mungu bosgolkh saikhan sanaa gargasan. Yagaad gekheer odoog khurtel todorkhoi tailbar khiij chadakhguil baina shuu dee.
2012-01-09
Валютын ханшийн өөрчлөлтөөс өөр юунаас болсон байх вэ? Импортлогчдоос уу? Тэнэг юм ярих юм. Нээтээс вальютын сүүлийн 3 сарын ханшийг хараач Золжаргалаа
2012-01-09