Кэтрин Хейгл жирэмсэн болжээ

Холливуудын нэрт жүжигчин Кэтрин Хейгл жирэмсэн болсон талаар “www.dailymail.co.uk” уламжлав.
Өдгөө 37 настай жүжигчин бүсгүй өчигдөр инстаграмдаа жирэмсэн үеийнхээ зургийг нийтлээд “Би жирэмсэн болсон. Би их жаргалтай байна. Тун удахгүй аз жаргал манай гэрийг гийгүүлэх байх” гэж бичжээ.
Хейгл 2007 онд Жош Келли гэх залуутай гэрлэсэн бөгөөд хоёр хүүхэдтэй билээ.
Тэрбээр сүүлд “Double” нэртэй кинонд тоглосон бөгөөд уг бүтээл ирэх оны хоёрдугаар сард нээлтээ хийнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ