Брэд удахгүй аав болно
2016-09-22

 

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар салах нь нэгэнт тодорхой болжээ.

 

Жоли өчигдөр шүүхэд салах өргөдлөө өгсөн юм. Хосын салж буй шалтгаан тодорхойгүй байгаа ч Жоли зургаан хүүхдээ өсгөх гэнэ.

 

Хэвлэлүүд “Брэдийг гэр бүлээ хуурч жүжигчин Марион Котиллардтай  холбоо тогтоосон”  хэмээн мэдээлэх болжээ.

 

Котиллард жирэмсэн бөгөөд ирэх арванхоёрдугаар сард төрөх гэнэ. Тэгвэл хүүхдийн эцгийг Брэд хэмээн ойрын эх сурвалжууд мэдээлжээ.

 

Котиллардын менежер дээрх мэдээлэлд тайлбар хийхээс татгалзсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Би юу ч мэдэхгүй. Та бүхэн Котиллардын хувийн амьдралыг хүндэтгэхийг хүсч байна” гэж хэлжээ.

 

Тэд  “Allied” кинонд хамтран тоглосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
САЙХАН ХУДЛАА ЗАЛАХ ЮМАА,НААД ХҮҮХЭН ЧИНЬ ГЭР БҮЛТЭЙ 2 ДАХЬ ХҮҮХДЭЭ ГАРГАЖ БАЙГАА ГЭЭД БИЧЧИХСЭН БАЙНА,ШАЛ ХУДЛАА МЭДЭЭ ШИГ ЮМ ЭНД ТЭНДЭЭС ХУУЛЖ ТАВИХДАА ЯДАЖ Л ҮНЭН ЗӨВИЙГ НЬ НЯГТАЛЖ АЯТАЙХАН НАЙРУУЛААД БИЧИЖ БАЙЦГАА
2016-09-22
ЗОЧИН:
САЙХАН ХУДЛАА ЗАЛАХ ЮМАА,НААД ХҮҮХЭН ЧИНЬ ГЭР БҮЛТЭЙ 2 ДАХЬ ХҮҮХДЭЭ ГАРГАЖ БАЙГАА ГЭЭД БИЧЧИХСЭН БАЙНА,ШАЛ ХУДЛАА МЭДЭЭ ШИГ ЮМ ЭНД ТЭНДЭЭС ХУУЛЖ ТАВИХДАА ЯДАЖ Л ҮНЭН ЗӨВИЙГ НЬ НЯГТАЛЖ АЯТАЙХАН НАЙРУУЛААД БИЧИЖ БАЙЦГАА
2016-09-22
Зочин:
Брэдийн хүүхэд бишээ. Нөхрийнхөө 2 дахь хүүхдийг гаргах гэж байгаа. Шал буруу худлаа цуурах юм.
2016-09-22
God:
Buruu orchuulj buruu medeelel tavihaa boliochee! Marion chin nuhur, huuhedtei odoo 2 dah huuhdee gargah gej bgaa. Ooroo alban yosoor medegdel hiij tsuurhald hariu ugsun bgaa shuu dee!
2016-09-22
Зочин:
хогийн гар вэ
2016-09-22