Мила Кунис эмнэлэгт хүргэгджээ

img

Жүжигчин Эштон Катчер, Мила Кунис нар тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах билээ.

 

Катчер шинэ киноны зураг авалттай байгаа бол Кунис том охиныхоо хамтаар Нью Йорк хотноо амарч буй юм. Тэрбээр сүүлд “Муу ээж нар” кинонд тоглосон юм.

 

Тэгвэл өчигдөр жүжигчин бүсгүйн биеийн байдал гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Милагийн агентлаг мэдээлэл хийгээгүй байгаа юм. Катчерийн хэвлэлийн төлөөлөгч “Мила  сайн байгаа. Шаардлагатай хэд хэдэн шинжилгээг өгсөн” гэж мэдэгджээ.

 

Хос өнгөрсөн оны аравдугаар сард Уэйтт гэх охинтой болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ