“Хунт нуур”-тай намар

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид тоглолтын 54 дэх улирлын нээлтээ “Жизель” сонгодог балетаар нээнэ. Тус балетыг ирэх сарын 8,9-нд хоёр удаа тоглоно.
Үргэлжлүүлэн аравдугаар сарын 15, 16-нд 17.00 цагт Ж.Бизе “Кармен” дуурийг тоглох бол аравдугаар сарын 22-ны 17.00 цагт Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” түүхэн дуурийг тоглох юм.
Мөн аравдугаар сарын 23-нд 17.00 цагт П.И. Чайковскийн “Хунт нуур” балетыг, 29,30-нд 17.00 цагт Ж.Верди “Айда” дуурийг тус тус тоглох нь ээ.
Дээрхи тоглолтууд тус театрын аравдугаар сарын үзвэр юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ