“Цагаан хадаг” киноны уран бүтээлчид мэдээлэл хийнэ

Улаанбаатар зочид буудлын “Хархорин” танхимд
09.30 цагт Монголын зүүн бүс нутгийн археологийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
КТМС дээр
10.00 цагт "Монголын хохирол үнэлэгчдийн холбоо"-ноос БНСУ-ын даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран даатгалын системийг тогтворжуулах сургалтыг зохион байгуулна. Харилцах утас 99072236
Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд
11.00 цагт "Шүүгчийн сонгон шалгаруулалт" сэдвээр мэдээлэл хийнэ.
ДЦС3-ын баруун хойд талд
11.40 цагт Яармагийн гүүрнээс ДЦС3-ын баруун талаар Ажилчны гудамжтай холбож барьсан шинэ авто замыг ашиглалтад хүлээж авах ёслол болно.
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Кастл”-д
12.00 цагт Олимпын мөнгөн медальт Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн Цагаан хадаг киноны хэвлэлийн хурал болно.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
12.00 Хууль сахиулахын их сургуулиас “Хууль сахиулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр мэдээлэл хийнэ.
"Туушин" зочид буудалд
18.00 цагт "Гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг нэг тэрбум хүнд хүргэхийн төлөө нэгдэцгээе" олон улсын уриалгад гарын үсэг зурах ёслол болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ