Олон улсын миссүүд иржээ

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Face of beauty international” олон улсын тэмцээн ирэх сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Одоогоор тэмцээний бэлтгэл ажил 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд миссийн тэмцээнд оролцох олон улсын гоо бүсгүйчүүд манай улсад ирсээр байна.
Тодруулбал Эстони, Унгар, Словак улсын мисс Улаанбаатар хотод ирсэн байна. Мөн Африк тивийн Замби улсын мисс манай улсад ирэхээр замдаа гарчээ.
Тус тэмцээд манай улсаас эх орноо төлөөлөн Э.Урангоо гэх бүсгүй оролцохоор тодроод байгаа юм.
“Face of beauty international” тэмцээний хаалтын арга хэмжээ ирэх сарын 8-нд “Буянт-Ухаа” цогцолборт болно.
Г.Тэгшсүрэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ