Миранда Керр: Аавынх нь зураг хүүд минь таалагдахгүй байх

Супермодель Миранда Керр өнгөрсөн амралтын өдөр “www.dailytelegraph.com.au” сайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Бид таныг мэддэг болоод яг 20 жил боллоо.
-Би 1996 оны есдүгээр сард худалдаанд гарсан “Dolly” сэтгүүлийг чимж байсан. Би тэр үед 13 настай байлаа. Энэ бол миний загварын ертөнцөд орох анхны алхам байсан юм. Үнэхээр их сандарч байснаа санаж байна. Надад олдсон тэрхүү ховор боломжийг алдахыг хүсээгүй учир би их хичээсэн. “Dolly” бол Австралийн хамгийн алдартай загварын агентлаг. Зөвхөн “Dolly” сэтгүүлийн студи руу орж үзэхийг хүсдэг олон охид байсан. Харин сэтгүүлийн нүүр хуудаст зургаа хэвлүүлэхийг хүсдэг хэдэн сая охин байсан. Би тэдний нэг.
Нэг эрэгтэй намайг дуудаад “Чи алдартай модель болмоор байна уу. Тэгвэл яг одоо зургаа авахуул” гэж хэлсэн. Би ч хэлсэн даруйд нь гүйгээд л зургаа даруулсан. Тэр зургийг би сэтгүүлд гаргана хэмээн төсөөлөөгүй. 15 өдрийн дараа сэтгүүл худалдаанд гарахад нүүр хуудас дээр нь миний зураг байсан. Үнэхээр гайхалтай. Тэр өдрөөс хойш би эцэс буцалтгүйгээр загварын ертөнцөд хүч үзэхээр шийдсэн. Намайг өсвөр насны охин байхад Синди, Наоми нар жинхэнэ од болж байлаа. Тэдэнтэй эн тэнцүү болохын тулд би Австралийн загварын ертөнцөд танигдах хэрэгтэй болсон. Бүх зүйл амар байгаагүй. Маш олон шалгуурлалтад оролцож байж өнөөдрийн ертөнцийг бүтээсэн.
-Америк болон Австралийн загварын ертөнцийн ялгаа?
-Австраличууд хөөрхөн охидод их дуртай. Ихэнх сурталчилгаанд тоглож буй охид их үзэсгэлэнтэй. Харин америкчууд эсрэгээрээ. Тэд үргэлж өвөрмөц зүйлийг хайдаг. Од болохын тулд нүцгэлэхэд ч бэлэн хүмүүстэй олон удаа таарах болно. 2000 оны эхээр би Нью Йорк хотноо ирж, хэд хэдэн загварын шалгаруулалтад оролцсон. Охид алдартай агентлагтай гэрээ байгуулахын тулд нэг нэгнээ гомдоох, хэл амаар доромжилж байсан. Үнэхээр муухай.
-Америкчууд өвөрмөц зүйлд дуртай гэлээ. Та тэнд байсан охидоос дэндүү үзэсгэлэнтэй учир бусдын анхаарлыг татсан байх. Өнгөрсөн он жилүүдэд Мэрилэн Монро яг л сахиусан тэнгэр шиг хүндлэгддэг байсан.
-Миний давуу тал гадаад төрх байж магадгүй. Гэхдээ би таны асуултад 100 хувь итгэлтэй хариулж чадахгүй. Мэдэхгүй юм. Миний олон зүйл бусдад таалагдсан учир би өнөөдөр амжилт олсон байх.
-Та 20 жилийн дотор хүссэн өндөрлөгтөө хүрсэн үү?
-Мэдээж хэрэг. Би дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүхий л сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, алдартай зохион бүтээгчидтэй хамтран ажилласан. 20 жилийн өмнө би энэ бүхнийг хүсэн мөрөөдсөн. Харин өнөөдөр би мөрөөдсөн тэр оргилдоо хүрсэн гэж бодож байна. Би дуучин биш учир аялан тоглолтоо хийж чадахгүй. Би жүжигчин биш учир “Оскар” хүртэж чадахгүй. Загвар өмсөгч бидний хувьд алдартай сэтгүүлийг нүүр хуудсыг чимж, алдартай брэндийг хувцсыг сурталчилж, олонд танигдсан агентлагтай гэрээ байгуулах хамгийн том шагнал.
-Ихэнх алдартай загвар өмсөгч олны дунд тийм ч сайн нэртэй байдаггүй. Харин та эсрэгээрээ. Та бараг алдаа гаргадаггүй?
-Мэдээж хэрэг алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Та нар хараагүй ч би маш олон алдаа гаргаж байсан. Гэхдээ би бүдүүлэг занг тэвчиж чаддаггүй. Би хараал хэлэхээс болгоомжилдог. Бас хүн гомдоохоос зайлсхийдэг.
-20 жилийн дотор таны амьдрал хэрхэн өөрчлөгдөв.
-Би ээж болсон. Хуримаа хийж үзлээ. Олны танил болж үзлээ. Насаараа мөрөөдсөн “Victory’s secret”-тэй гэрээ байгуулж, хамтран ажилласан. Энэ хугацаанд миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Цаг хугацаа дэндүү хурдан явж байна. Цаг хугацаанаас хүсэх ганц хүсэл бол хурдаа бага зэрэг сааруулах.
-Таны амьдралын хар толбо?
-Салалт.
-Орланда Блум та хоёрын салалт өнөөг хүртэл олны гайхшралыг төрүүлдэг. Энэ талаар?
-Би энэ талаар ярихыг хүсэхгүй байна.
-Та хоёр хэдийнэ хувийн амьдралтай болцгоосон. Тэрбээр дуучин Кейти Перритэй янаг амрагийн холбоо үүсгэж, тун хөгжилтэйгээр амьдарч байгаа. Саяхан Орланда дотуур хувцасгүйгээр явж байгаа зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Тэрхүү зураг таны уурыг хүргэсэн үү?
-Би их гайхсан шүү. Хүү минь аавынхаа зургийг бүү хараасай хэмээн хүссэн. Мэдэхгүй юм. Орландад тэр бүхэн таалагдсан байх. Гэхдээ надад таалагдаагүй. Учир нь миний хүү ааваараа бахархдаг. Тэр агуу бахархал хог шиг хаа нэгтээ хийсээсэй хэмээн хүсэхгүй байна. Аавынхаа шалдан зургийг харах хүүд минь таалагдахгүй байх. Орланда нүцгэлсэн нь хүүдээ буруу үлгэр дуурайлал үзүүлсэн явдал.
-Та хэдий болгоомжилсон ч хүү тань энэ бүхнийг хэзээ нэгэн цагт мэдэх байх.
-Тийм ээ тэр үед хүү минь том болсон байх болно.
-Орландагийн тэнэглэлээс гадна таны хувийн амьдрал олны анхаарлыг татсан. Та “Snapchat” сүлжээний үүсгэн байгуулагч Эван Шпигельтэй болзох болсон. Та хоёрын харилцаа сайн биз дээ?
-Тийм ээ, маш сайн байгаа.
-Эван танд гэрлэх санал тавьсан. Та түүнд ямар өгсөн вэ?
-Би зөвшөөрсөн хариу өгсөн. Би одоо жаргалтай амьдрахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Надад нөхөр хэрэгтэй байна.
-Хэзээ гэрлэх вэ?
-Сайн хэлж мэдэхгүй байна.
-Түүний давуу болон дутагдалтай тал?
-Эван надад үнэхээр хайртай. Үйлдлээрээ түүнийгээ батлан харуулдаг. Мөн хүүтэй минь их сайн найзууд. Түүний дутагдалтай тал бол тэр хэтэрхий их ажилладаг. Заримдаа шөнө, өдрийг ч ялгахгүй ажилласан байдаг. Заримдаа би түүний эрүүл мэндэд санаа зовдог.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ