Лохан дүрвэгсэдтэй уулзаж, тусламж үзүүлжээ

Жүжигчин Лэндсей Лохан Туркийн хил орчимд амьдарч буй Сирийн дүрвэгсдийн хуаранд очиж, дүрвэгсэдтэй уулзсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр хэт даврагчдаас зугтааж, төрөлх Алеппо хотоо орхин тус дүрвэгсдийн хуаранд ирсэн Сири гэр бүлтэй уулзаж, нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсөн байна.
Лохан тус айлын 9, 11 настай хоёр охинд хувцас болон хичээлийн хэрэглэл бэлэглэжээ. Жүжигчин бүсгүйг Туркийн албаныхан хамгаалсан байна. Тэрбээр мөн Истанбул хотноо амьдарч буй дүрвэгсэдтэй уулзжээ.
Зарим интернэт хэрэглэгчид Лоханыг жүжигчин Анжелина Жолиг дуурайсан хэмээн шүүмжилсэн байна. Лохан “Би хэнийг ч хуулбарлаагүй” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ