Мисс Н.Ану ялагч болжээ

БНХАУ-д сарын 12-26-нд “Miss tourism queen international” олон улсын гоо бүсгүйн тэмцээн зохион байгуулагджээ. Тус тэмцээнд манай улсын загвар өмсөгч, мисс Н.Ану тэргүүн байр эзэлсэн байна.
Тэргүүн миссийн титмийг манай улсын гоо бүсгүй хүртсэн бол дэд байранд Бельги улсын мисс, гуравдугаар байранд Беларусийн мисс шалгарсан байна.
Тус тэмцээн нь үндсэн ялагч буюу титмийн эзэн шалгаруулахаас гадна таван бүсгүйг тивийн хатан хаанаар шалгаруулдаг. Тус шагналыг 2007 онд манай улсаас анх удаа эх орноо төлөлөн оролцсон загвар өмсөгч Г.Оюунгэрэл хүртэж “Азийн хатан хаан” өргөмжлөл хүртсэн билээ.
Сонирхуулахад тэргүүн миссийн титмийг 10 мянган ам.доллар дагалджээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ