Ц.Чулуунбат залуу дуучидтай дуэт дуулна

img

 

“Харанга” хамтлагийн аргил гитарчин Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат “Амьдралын бэлэг” тоглолтоо хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хурал тун сонирхолтой, өвөрмөц боллоо.

 

Тоглолтын бэлтгэл “Пума империал” зочид буудалд явагдаж байна. Хэвлэлийн хурал бэлтгэлийн өрөөнд болов. Улмаар МУУГЗ Ц.Чулуунбат “Гэртээ харих зам”, “Үгүйлэн санана” дуугаа болон шинэ уран бүтээл болох “Сүүлчийн бодрол” дуугаа толилууллаа. Үүгээрээ бусад хэвлэлийн хурлаас онцлог байв.

 

Энэ талаар Ц.Чулуунбат “Тоглолтын маань нэр “Амьдралын бэлэг”. Тийм учраас хүн бүр чадах бүхнээрээ бие биендээ хайр түгээж байгаасай гэдэг үүднээс багахан хэмжээний тоглолтыг сэтгүүлч нартаа зориулахыг хүслээ. Мөн хэвлэлийн хурал гэхээр л ширээний ард суугаад ярилцах биш илүү шинэлэг байлгахаар ингэж шийдсэн” хэмээв.

 

Тэрбээр “Амьдралын бэлэг” нэртэй шинэ цомгийг гаргажээ. Тус цомогт орсон уран бүтээлүүдээ тоглолтоор дуулах аж. Мөн “My street” цомогт орсон хуучны дуугаа шинэчлэн найруулж “unplugged” хэлбэрээр үзэгчдэд хүргэх юм байна.

 

 

Мөн тоглолтын онцлог нь тэрбээр шинэ залуу уран бүтээлчидтэй дуэт дуулах тухай хэлж байна. Тоглолтод “Харанга”, “Freezone”, “Guys” хамтлаг, Дуучин МУГЖ П.Наран, Б.Сарантуяа нарын дуучин оролцох нь ээ.

 

Тоглолт ирэх сарын 7,8-нд 19.00 цагт “Ub palace”-ийн концертын танхимд болно.

 

МУУГЗ Ц.Чулуунбат  өмнө нь

  • 2000 онд -  “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ”

 

  • 2003 онд – “Чи миний амьдрал”

 

  • 2008 онд – “Миний гудамж”

 

  • 2013 онд – “Содон аялгуу” бие даасан тоглолтоо хийж байсан. Энэ удаагийн тоглолт түүний зургаа дахь тоглолт юм.

 

Дашрамд сонирхуулахад тэрбээр шинэ уран бүтээл болох “Сүүлчийн бодрол” дуугаа Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбалын дурсгалд зориулан бүтээжээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хоолойгүй байж дуулах гнээ:
Энэ одо бялдууч царайлчихаад больмоор юм.
2016-09-28