Б.Батхишиг сонгуульд нэр дэвшинэ

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 19-ний лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд болно. Тус сонгуульд “Lumino” хамтлагийн дуучин Б.Батхишиг БЗД-ийн 18-р хорооноос нэр дэвшихээр болжээ.
Тэрбээр “Би өөрийгөө сорьж үзэхээр шийдлээ. Өнөөдөр болж бүтэж байгаа зүйл энэ улсад маань цөөхөн байна. Залуу хүний хувьд залуучуудынхаа дуу хоолой нь болж, болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг шүүмжилж, болж бүтэж байгаа зүйлсийг нь
дэмжих нь нийгмийн идэвхтэй залуус бидний үүрэг билээ. Иймд одоо болох гэж байгаа сонгуульд өсөж төрсөн мөн хүмүүжсэн 18-р хорооноос нэр дэвшихээр боллоо” хэмээжээ.
Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ