Кардашианд халдахыг санаархжээ

Реалити шоуны од Ким Кардашиан өчигдөр Парис хотноо зохион байгуулагдсан “Парисын долоо хоног” загварын шоуг үзэхээр явж байхад нь нэг этгээд халдахыг санаархсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Машинаасаа бууж шоу болох байр руу явж байхад нэг залуу түүний өгзгөнд хүрэхийг санаархсан аж.
Залууг Кардашианд хүрэхээс урьтаж, бие хамгаалагч нь түүнийг зогсоожээ. Кардашианы бие хамгаалагч танхай аашилсан залууг Парисын Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.
Залууг Стефани гэдэг бөгөөд тэрбээр “Би Кардашианд үнэхээр дуртай. Түүнд хүрэхийг хүссэн юм” гэж хэлжээ.
Кардашиан 2014 онд мөн халдлагад өртөж байсан юм. Тэрбээр дэлгүүрээс гарах үед нэг залуу түүн рүү гурил цацсан билээ. Гурил цацсан залуу Украины иргэн байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ