Ц.Чулуунбат: Би өтөлсөн ч тайзаа орхихгүй

img

Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат “Амьдралын бэлэг” нэртэй зургаа дахь тоглолтоо хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан түүнтэй уулзаж ярилцлаа.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

-Зургаа дахь тоглолтоо хийх гэж байна. Догдолж байна уу?

 

-Догдлолгүй яахав. Энэ удаад би нэг их олон дуучид оролцуулахыг бодсонгүй. Залуу уран бүтээлчдээ дэмжээд А.Хишигдалай, Б.Баярцэнгэл, Д.Маралжингоо зэрэг дуучин урьж оролцуулж байна. Би тэдэнтэй хамтран дуулна. Тоглолт ерөнхийдөө гурван хэсгээс бүрдэнэ. “Амьдралын бэлэг” цомогт орсон дуугаа нэгдүгээр хэсэгт дуулах бол “My street” цомогт орсон зарим дуугаа unplugged хэлбэрээр хоёрдугаар хэсэгт дуулна. Гуравдугаар хэсэгт нь би өөрийн найзуудтайгаа дуулна. Мөн гитараа тоглоно. Бас төгөлөд хуур ч тоглоно.

 

-Хамтлагаасаа хамгийн олон тоглолт хийсэн нь та байх аа?

 

-Тийм шүү. Өнгөрсөн хугацаанд маш олон дуу хийж, түүнийг сайхан дуучид амьдруулсан байна. Би хамтлагтайгаа дуулахаас гадна өөрөө дуу зохиож уран бүтээлчидтэй хамтран ажилладаг. Би тэдэнд үнэ төлбөргүй сэтгэлээрээ дуу хийж өгдөг. Тэр утгаараа хамгийн олон тоглолт хийсэнд тооцогдох болжээ.

 

-Сүүлд гаргасан “Амьдралын бэлэг” дуугаар тоглолтоо нэрлэжээ?

 

-Ж.Мөнхбат энэ дууны шүлгийг бичсэн.  Аялгууг нь би хийж энэ сайхан уран бүтээлийг туурвилаа. Харин клипний зураг авалтыг “SKIN” энтертайментийн уран бүтээлчид хийсэн. Амьдрал тэр чигтээ бэлэг шүү дээ. Би аавдаа бэлэг байсан бол хүүхэд минь надад ирж бэлэг болдог. Маш олон бэлгийн дунд  байсаар бид нэг л өдөр тэнгэр рүү ниснэ. Тийм болохоор өдөр болгон бие биедээ бэлэг барьж байгаасай. Үгүй гэхэд найз нөхөддөө сайхан урам хайрлаж байгаасай л гэж хүсэж энэ дууг хийсэн. Тоглолтоо ч нэрлэсэн.

 

-Энэ клипний Солонгос хувилбарыг бид сайн мэднэ. Дуурайлган хийлээ гэж шүүмжлэх хүмүүс  байна.

 

-Хэн нэгэн санаа гаргадаг. Тухайн санааг ямар ч хүмүүс авч хэрэглэж болно гэж ярьдаг. Энэ клипийг Англи, Америкийн хамтлагууд хийсэн байдаг юм билээ.  Үүнээс санаа аваад Солонгосчууд хийсэн. Солонгосоос санаа авч монгол хувилбар нь болох  “Амьдралын бэлэг” дууны клипийг хийсэн.

 

-Клипэнд тоглосон залуус жинхэнэ дурлалт хосууд уу?

 

-Тэгэлгүй яахав. Гэрлэх санал тавих гэж байгаа гурван залуусаас нэгийг нь сонгосон. Би харж байгаад клипэнд тоглосон хоёрыг сонгосон юм.  Бүсгүй бол огт мэдээгүй байсан.  Залуу бидэнтэй хуйвалдсан. Ажигласан бол энэ удаад тоглолтын рекламанд маань түүний үргэлжлэл гэж байгаа.  Одоо харин тоглолтон дээр залуу хосууд гэрлээд юу болсон тухай түүх үргэлжилж магадгүй юм.

 

-Таны тоглолтон дээр хурим болох юм биш биз?

 

-Магадгүй шүү /инээв.сур/. Би нэг гэнэтийн бэлгээ задлахыг хүслээ. Тоголтон дээр хайрын болон ээж, аавын тухай дуунууд дуулагдана. Тухайн үед  хайртай хүндээ бэлэг барьж болохоор тийм зүйлийг “Skin” энтертайментийн залуус бэлдэж байна. Нэг залуу найз бүсгүйдээ хамтдаа концерт үзэх санал тавиад очдог. Гэтэл гэнэтхэн тайзан дээр хамтдаа авхуулсан зураг нь гараад ирвэл гоё доо. Ингэхийн тулд тоглолтоос өмнө өөрийн ээж, аав, эсвэл хайрттайгаа хамт авхуулсан зургаа цахим хаягаар явуулах хэрэгтэй. Тайзны арын дэлгэцэн дээр тус зураг гарах юм. Тоглолтын нэртэй холбон энэ бүгдийг бэлтгэж байна. Энэ ч бас бэлэг шүү дээ.

 

-Та их романтик хүн байх аа?

 

-Би ер нь романтик хүн шүү. Хөвсгөл далай ч юм уу хаа нэгтээ  сайхан байгаль, далай  хараад сандал дээр тухлангаа  кофе уугаад суух дуртай. Би ажлын шаардлагаар л гадаад явдаг. Тэрнээс монголынхоо сайхан байгальд л байх дуртай  хүн. Надад нар, сар, ус, мөрөн, ой мод гээд бүх зүйл өдөр бүр шинэ санагддаг. Тийм учраас би романтиклах дуртай. Романтикаас гадна их өөдрөг үзэлтэй хүн.

 

-Та нэг үе гитарчин биш гоцлол дуучин  явсан байх аа?

 

-Би бага тойрогт өссөн.  Орцондоо гитар тоглоод л сууж байдаг байлаа. Тэгээд Барилгачдын соёлын ордонд 1973 онд хөгжимчин болсон. Тэндээ хамтлагтайгаа дуулдаг байлаа. Дараа нь 1975 онд “Залуус” хамтлагт, 1977 онд “Соёмбо” хамтлагт дуулдаг байлаа. Үндсэндээ 1973-1989 оныг хүртэл хамтлагт гоцлол дуучин явлаа шүү дээ. 1989 онд  “Харанга” хамтлаг байгуулагдаад Х.Лхагвасүрэнд ажлаа өгсөн дөө.

 

-Тухайн үеийн дуучид “ам барина” гэж мэддэг ч үгүй байсан даа?

 

*Тухайн үед үнэхээр панограмм гэж мэдэхгүй өөрсдийнхөө ур чадвар хоолойгоороо л дуулж явсан. Гэхдээ үүнийг буруутгах аргагүй. Өнөөдөр чинь технологийн эрин үе шүү дээ. Гэхдээ эргээд хүмүүс бидэнд амьд юм хэрэгтэй гэдгийг ойлгож эхэлж байна.

 

-“Халуун сэтгэл” их сайхан дуу. Энэ  дуу хэрхэн бүтсэн бэ?

 

-Ах, дүү хоёр бизнес хийдэг байж л дээ. Тэгээд золгүй байдлаар ах нь нас барчихсан юм билээ. Дүү нь надад захиалга өгч энэ дууг хийлгэсэн юм. Би хувьдаа дүү нь ахдаа зориулж дуулж байгаа мэт зохиохыг хүссэн. Тэгж бодохоос өөрийн эрхгүй нүднээс нулимс гарч байсныг санаж байна. Ер нь дуулж байхдаа тухайн дууг  зохиож байсан үеээ асар мэдэрдэг. Дуу зохиогч хүн бол сэтгэгч юм. Би гудамжинд, машинд явж байхдаа ч аль нэг зүйлийг дотоод ертөнцөөсөө хайж байдаг.

 

-Таны урын санд гэгээлэг сэдэвтэй дуу олон доо.

 

-Өөрийнхөө дууг сонсоод байхад миний дуунуудад хайр дурлал, аз жаргал, зовлон гуниг гээд бүхий л сэдэв хөндөгдсөн байдаг. Гэхдээ хүнд хүрэхдээ арай өөр өнцгөөс хүрч, хүмүүст ухаарал, хайр өгдөг юм болов уу гэж боддог.

 

-Ю.Цэдэнбал агсанд зориулан дуу бүтээжээ?

 

-Тэгсэн. Тэр хүн амьдралынхаа сүүлчийн мөчүүдэд юу бодож, юу сэтгэж байсныг илэрхийлсэн “Сүүлчийн бодрол” хэмээх уран бүтээлийг туурвисан. Удахгүй олон нийтэд хүрэх болно. “Амьдралын бэлэг” цомогт маань багтсан байгаа.

 

-Чука ах тайзнаас буух болоогүй биз дээ?

 

-Тайзнаа буух болоогүй. Ялангуяа рокууд бол 70,80 хүртлээ тайзнаас буухгүй шүү. Би ч бас өтөлсөн ч тайзаа орхихгүй. Нас бол зүгээр тоо.  Эрэгтэй хүний онцлог гоё юм. Үрчийсэн ч, турсан ч эрчүүдэд нэг их сонин биш. Бидний тархи сэтгэж, аливааг хийж бүтээж чадаж л байвал ямар ч салбар дээр эр хүн бол эр хүнээрээ л үлддэг. Харин эмэгтэй хүн бол үргэлж усалж байхгүй бол болохгүй цэцэгс.

 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
medremj muutai orchnoo oilgodoggui hun shig sanagdadag um.... uu araggui shdee UVS hun um chin.
2016-09-30
ЗочинEzén:
Deer setgegélee bicnsen naltär NOKNOINUUD yasan arĉnagui ataarknuu noknoion golgnuud be .Ene erknémin nasan deer GOLOGNUUD ta nar knezee cn ene knun ßhig bäij cnädakngui l dee . ZUgeer l bitgii ätaarknäj amidär .
2016-09-29
Ezen:
Ene deér uzel bodloo bicnsen NOKNOINUUD yasànĉh ataarknuu orobdmoor noknoinuud baina daa .TaNaraas 100 100 1000 dknin iluu gédgiig sänäj ybaarai .Ta nar ne knuni nasan beer kñezee cn iīm baij ĉnadaknui l dee dändiudaa .
2016-09-29
Zochin:
Zailval taarna hend heregtei uvgun shunaltai novch zaluu ulsd zaigaa tavj ugm.r yum
2016-09-29
Зочин:
рок ч бишээ,урлагийн хүн мэддэг баймаар,хард-рок гэж анх гарсан амьдралын бэлэг рок дуу юм уу,уянгынх юм биш үү
2016-09-29
Зочин:
utluh n bitgi hel tas hugshirchihuud kkkk harin taizaa orhihgui gedeg n chadaj baival saihan bnoo
2016-09-29
Зочин:
Чука РОК дучин?! ягшд....
2016-09-29
Зочин:
Энэ лаларын бие нь гайгүй юу. Нэг л биш харагдаад
2016-09-29
Зочин:
Unpledded toglolt gej bas baina uu? Unplugged bailgui dee
2016-09-29
Зочин:
100, 100 жил, 1000, 1000 жил дуулаад амьдралын бэлгээ тараагаад сайхан юм аа. Мөнхийн ус олоод ээждээ өгөлгүй өөрөө уучихсан новш гэж байгаа юм.
2016-09-29
Ezen:
Ene deér uzel bodloo bicnsen NOKNOINUUD yasànĉh ataarknuu orobdmoor noknoinuud baina daa .TaNaraas 100 100 1000 dknin iluu gédgiig sänäj ybaarai .Ta nar ne knuni nasan beer kñezee cn iīm baij ĉnadaknui l dee dändiudaa .