Гавьяат жүжигчин Б.Магсаржав таалал төгсчээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, олон түмэндээ “Равсал панз” хэмээн алдаршсан Бадамраагийн Магсаржав энэ сарын 28-нд бурхны оронд оджээ.
Тэрбээр “Улаан дарцаг”, “Говийн зэрэглээ”, “Тэнгэрийн хүү”, “Хошин аялгуу”, “Гарьд магнай” зэрэг тайз, дэлгэцийн 50 гаруй бүтээлд дүр бүтээсэн. Монголын кино урлагийн алтан үеийн томоохон төлөөлөл байв.
Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ