Тэйлорыг доромжлов

АНУ-ын Теннеси мужийн Нэшвилл хотноо реппер Кейни Уэст тоглолтоо хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр тоглолтынхоо үеэр дуучин Тэйлор Свифтийг доромжилж, хотын иргэдийг бухимдуулсан байна. Учир нь Тэйлор Нэшвилл хотын иргэн бөгөөд өнөөг хүртэл гэрийнх нь тус хотод амьдардаг юм.
Реппер эр “Үнэнийг хэлэх үү. Би Тэйлорыг алдартай болгосон. Би түүнийг алдаршуулсан. Тэр кантри дуучин байсан. Харин одоо поп дуу дуулах гэж хичээж байна. Муу өлөгчин” хэмээн хэлжээ. Тэрбээр ийнхүү хэлэхдээ согтуу байсан хэмээн гэрчүүд мэдээлж байгаа ч Кейни ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
2010 оны “MTV” шагнал гардуулах ёслолын үеэр Кейни, Тэйлорын микрофоныг булаасан билээ. Кейни өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулагдсан Грэммигийн үеэр Тэйлороос уучлалт гуйж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ