Ливерпүүл дэд байрт дэвшив

Английн премьер лигийн 7 дугаар тойргийн зарим тоглолт өчигдөр орой боллоо. Энэ тойрогт “Ливерпүүл” клуб Уэльст “Соунси”-гийн талбайд зочилж, 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр тус баг 16 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ. “Ливерпүүл” улирал эхэлснээс хойш 5 хожиж, нэг тэнцэж, нэг хожигдоод байна.
Тоглолтын 8 дахь минутад Лерой Фер гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 54 дэх минутад Фирмино хариуг нь барьсан байна. Тоглолтын төгсгөлд буюу 84 дэх минутад багийн дэд ахлагч Милнер торгуулийн цохилтоос гоолдож багаа хожилд хөтөлжээ.
Милнер энэ тоглолтод нэг гоол оруулснаар 4 гоолтой болж, багийнхаа мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. Харин Фирмино, Лаллана, Мане, Коутиньо гэсэн тоглогчид 3 гоолтой яваа юм.
Өчигдөр явагдсан бусад тоглолтын үр дүн
Вест Хэм 1 - 1 Мидлсбро
Уотфорд 2 - 2 Борнмут
Сандерланд 1 - 1 Вест Бромович
Халл 0 - 2 Челси
СЭТГЭГДЭЛ БИЧИХ