Д.Алтанхуягийн нэрэмжит уралдаан болно

АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, МУГЖ Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдааныг зохион байгуулахаар болжээ.
Уралдаан 6-8 нас, 9-11 нас, 12-14 нас, 15-18 нас гэсэн ангиллаар болох ба хоёр үе шаттайгаар явагдана. Бүртгэл ирэх сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх аж.
Тус уралдаан БСШУС-ын сайдын ивээл дор ирэх сарын 25,26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ