Катчер охиноо зөрүүд гэв

Холливуудын нэрт жүжигчин Эштон Катчер өчигдөр ‘The Tonight Show’-нд оролцсон талаар “www.hollywoodlife.com” мэдээллээ. Тэрбээр шоуны эхэнд “Аав байх ч амаргүй юм” гэж хэлжээ.
Хөтлөгч “Яагаад вэ” хэмээн асуухад Катчер “Тун удахгүй охин минь хоёр нас хүрнэ. Мөн удахгүй хоёр дахь хүүхэд минь мэндэлнэ. Хүүхэдтэй байх сайхан юм” гэж хэлжээ. Хөтлөгч “Таны охин хэнийгээ дуурайсан вэ. Ааш зангийн хувьд хэнтэйгээ ижилхэн вэ” гэхэд жүжигчин залуу “Яг ээжийгээ дуурайсан. Том алаг нүд. Мила тийм ч сайхан ааштай биш. Тун зөрүүд. Охин минь яг ээжтэйгээ ижилхэн. Охин ээж шигээ зөрүүд” гэсэн байна.
Катчер, Мила нар өнгөрсөн оны аравдугаар сард охиноо өлгийдөн авсан билээ. Мила ирэх арванхоёрдугаар сард хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ