Шинэ цагийн Д.Нацагдорж

img

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110-н жилийн ой, Улсын Драмын Эрдмийн Театрын 85 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан тус театрын уран бүтээлчид Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг бүтээж буй юм.

 

Жүжгийн гол дүр болох Их зохиолч Д.Нацагдоржийн дүрд жүжигчин Б.Шинэбаяр тоглох юм байна. Тэрбээр өнгөрсөн жилийн намар “Ромео Жульетта” жүжгийн гол дүрд тоглож шинэ цагийн Ромео болсон. Харин энэ удаад шинэ цагийн Д.Нацагдоржийн дүрээр үзэгчид олонтой уулзах нь ээ. 

 

Тус жүжгийн зохиолыг СГЗ Ш.Гүрбазар бичиж, найруулагчаар СТА Ч.Түвшин ажиллаж байгаа аж.

 

Жүжгийг ирэх сарын 4-нд толилуулах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ