Эштон Катчер: Эрүүл хүн хамгийн үзэсгэлэнтэй харагддаг

img

Холливуудын нэрт жүжигчин Эштон Катчер өчигдөр “The Tonight Show”-д оролцож, хувийн амьдралынхаа талаар ярилцжээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Хэдэн жилийн өмнө таныг “аав болохыг хүсэхгүй байна” гэж хэлж байхыг санаж байна. Харин одоо та тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байна. Амьдрал үнэхээр тааварлашгүй юм?

 

-Харин тийм ээ яагаад тэр үед аав болохгүй гэж ярьж явснаа санахгүй байна. Хүн амнаасаа гарч буй үгээ сайтар тунгаах хэрэгтэй. Ер нь би хамаагүй ярьдаг. Дандаа л болохгүй зүйл ярьчихсан явдаг. Энэ бүхнээс болж олон ч хүнийг гомдоосон. Охин болон удахгүй төрөх хүүхдээсээ уучлалт гуймаар байна. Аав нь тэр үед үнэхээр алдаа гаргажээ. Ирээдүйн аз жаргалаа тэнэг үгнээсээ болж гомдоолоо.

 

-Нууц биш бол удахгүй төрөх хүүхэд чинь ямар хүйстэй вэ?

 

-Хүү. Бид саяхан шинэ хүнийхээ хүйсийг мэдсэн. Үнэхээр баяртай байна. Аавууд хүү хүсдэг. Би ч гэсэн нууцхан хүү хүсч байлаа. Үнэхээр жаргалтай. Хүүтэйгээ хийх олон ажил байна.

 

-Үнэхээр гайхалтай. Мила Кунис та хоёр холливуудын хамгийн сайхан хос. Танай гэр бүл гишүүн нэмэгдэх тусам улам бат оршин тогтнох байх. Олон сайхан гэр бүл салцгааж байна. Энэ бүхнийг харах үнэхээр тоогүй?

 

-Тийм ээ. Би гэр бүлээ хамгаалахын тулд бүхий л хүчээ дайчлах болно. Аавын үүргээ сайн гүйцэтгэхийн тулд их хичээж байна. Мэдээж хэрэг гэр бүлд муудалцах үе байдаг. Харин иймэрхүү үед эр хүн уул шиг байх ёстой. Тийм ээ уул шиг байх ёстой.

 

-Мила та хоёр хуримаа хийсэн. Та яагаад эхнэртээ хямдхан бөгж өгсөн юм. 99 долларын үнэтэй гэсэн?

 

-Мила хэдэн мянган ам.долларын үнэтэй бөгж зүүхийг хүсээгүй. Миний түүнд өгсөн зүйл үнэ цэнэтэй гэж бодож байна. Учир нь тэр бөгжинд хайр шингэсэн байгаа. Ерөнхийдөө амьгүй зүйлд мөнгө үрэх хэрэггүй. Эрүүл бас жаргалтай хүн хамгийн үзэсгэлэнтэй харагддаг.

 

-Олны танил эрхмүүдийг ихэвчлэн хүн чанаргүй байдаг гэдэг. Харин та их дулаахан бас нээлттэй юм?

 

-Магтсанд баярлалаа.

 

-Мила таны хамгийн сайн найз байсан. Яагаад найздаа дурласан юм бэ?

 

-Анх харсан өдрөө дурлаагүй ч, хэзээ ч мартаж байгаагүй.

 

-Таныг улстөрч болохыг хүсдэг гэж сонссон. Энэ талаар. Алдартнууд улстөрч болохыг их хүсдэг болжээ?

 

-Би хэзээ ч улстөрч болно гэж ярьж байгаагүй.

 

 

-Мила жирэмсэн байхдаа “Муу ээж” кинонд тоглосон. Та түүнд санаа зовсон уу?

 

-Тийм ээ, маш их. Өдөр, шөнөгүй үргэлжлэх зураг авалтаас болж их бухимддаг байлаа. Мила миний энэ аашийг буруугаар ойлгож, “боймилж байна” хэмээн зэмлэдэг байсан. Би түүнийг дуртай ажлаа хийхийг хэзээ ч хориглохгүй. Харин би түүнийг хайрласандаа л уурласан. Жирэмсэн биш байсан бол Милаг хориглохгүй байсан. Хэдэн өдөр ч хамаагүй зураг авалтад орохыг зөвшөөрөх байсан. Харин өнөөдөр Мила ганцаараа биш. Түүний хэвлийд хүүхэд ард нь охин бид хоёр байна.

 

-Уэтт хэнийгээ дуурайсан вэ?

 

-Яг ээжийгээ дуурайсан. Түүнтэй адилхан. Ээж шигээ огцом ааштай. Хүү минь намайг дуурайгаасай хэмээн хүсч байна.

 

-Деми Мур та хоёрын харилцаа сайн биз дээ?

 

-Сайн сайн. Бид жаргалтай байсан. Харин одоо өнөөдрөө харж амьдармаар байна. Алдаа гаргаж үзээгүй хүн гэж үгүй. Би алдаа гаргаж байсан.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Кучэр
2016-10-08
uugdui:
Demi muri asiglaj asiglaj nerd garchad odoo ..... uudgui zaluu hugshin hvvhniig ashiglagch
2016-10-08
Зочин:
Demi Mur alaa ih doloolgolsondoo
2016-10-07
Муу нов шийн залуу:
Хөөрхий Деми Мур энэ залуугаас болж үхэх шахсан.
2016-10-07