Шон Пенн найз бүсгүйтэй болжээ
2016-10-07

Холливуудын нэрт жүжигчин 56 настай Шон Пенн найз бүсгүйтэй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Пенн өөрөөсөө 32 насаар дүү залуу жүжигчин Лела Жорж гэх бүсгүйтэй болзох болжээ. Хос Хавай аралд амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. 

 

Лелагийн аав Австралийн жүжигчин Карин Ван Донк бол ээж нь Итали жүжигчин Гретта Скаччи гэнэ. Тэд охиныхоо найз залуутай нас чацуу аж. 

 

Пенн өнгөрсөн онд эхнэр жүжигчин Шарлез Тероноос салсан билээ. Жүжигчин эрийг экс эхнэр дуучин Мадоннатай эргэн нийлсэн хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан ч уг мэдээллийг саяхан хоёр тал үгүйсгэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Salchihaad l niileed l???????????????!!!!!!!!!!!!:
saihan hog l doo?....
2016-10-08