”Цагаан уул” наадамд Н.Минжинсайхан түрүүлэв

img

Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/-ноос хайрын шүлгийн “Цагаан уул” наадмыг 18 дахь жилдээ  болж өндөрлөлөө. Тус наадамд МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагнат яруу найрагч Н.Минжинсайхан түрүүлэв.

 

Дэд байрын агналыг яруу найрагч Б.Алтанхуяг хүртлээ.

 

“Цагаан-Уул 2016” наадамд 99 найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 27 найрагч шүүгчдийн шалгаруулалтаар үлдсэн.

 

Харин гуравдугаар шатанд шилдэг таван яруу найрагч үлдэж, өөрсдийн бүтээлээ МҮОНРТ-ийн “600”-гийн студиэс орон даяар уншин толилуулсан юм.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ