Нара найз залуутай болжээ

Дуучин Нара фэйсвүүкт ганц бие ээжүүдийн групп нээж, хэсэгтээ идэвхтэй “ажилласан”. Харин Нара өөрийнхөө үүсгэсэн групп руу шагайхаа больсон нь тэрбээр ганц бие ээж байхаа больсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл дуучин бүсгүй найз залуутай болсон гэнэ. Тэрбээр М.Чимэддорж гэх эдийн засагч залуутай уулздаг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Хосууд харилцаагаа ихэд нууцалж байгаа аж.
УИХ-ын сонгуульд нэр дэвшин, “унаснаас” хойш нам жим болсон Нара хувийн амьдралаа төвхнүүлэхээр шийдсэн нь энэ бололтой.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ