“Далайн амьтдын тоглолт” нээлтээ хийлээ

img

Гэрэл зургийг MPA.mn

 

“Монре транс" компанийн урилгаар ОХУ-ын “Московский Дельфинарий” явуулын циркийн амьтан болон сургагч нар Улаанбаатар хотод иржээ. Тус циркийн “Далайн амьтдын тоглолт” Үндэсний соёл амралтын хүрээлэнд өчигдөр нээлтээ хийлээ.

 

Явуулын циркийн баг Москва хотоос хоёр сар гаруйн өмнө  гарсан бөгөөд Эрхүүд тоглолтоо хийгээд Монгол улсыг зорин ирсэн нь энэ аж. Манай улсад сарын хугацаанд байрлаж Дельфиний тоглолтыг зохион байгуулах юм байна. Тоглолт нь 500 хүний суудалтай явуулын угсардаг бассейнд долоо хоногт есөн удаа зохион байгуулах бөгөөд лхагва, пүрэв, баасан гарагт 18:00, бямба, ням  гарагт 12:00, 15:00, 18:00 цагт тус тус тоглоно. Тоглолтын тасалбар суудлаасаа хамаарч 15-30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд гурав хүртэлх насны хүүхэд төрсний гэрчилгээгээ авч очоод үнэгүй үзэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

 

Сонирхуулахад “Московский Дельфинарий” амьтны хүрээлэнгийн гурван дельфин Монголд ирсэн байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Цэндмаа:
Хэдэн хYртэл болх юм
2016-10-16
gadnaas ni harhad neg l tansag humuus:
Hunjiliinhu hirer huluu jiitsge.unendee huvi hunii turiivch ch bas l neg l suurigui baahan l chenj languund zosson esvel tur tusvuus hulgailsan tegeed shudarga orlogo ni bolhoor yadmaghan iim ued hereggui l uzver bn huuhdee hairlaj yum uzuulelgui l yahav .uunii orond utaanaas gargad agaart tsag togluul. 2 huuhde avad gereere uzhed 100000 lav garah ni l de .hudlaa sh dee .hulgaich luivarchdaas uur hen uzhiin chadahgui sh dee
2016-10-13
Зочин:
Өөрөө үзэхийн оронд утсан дээрээ бичицгээгээд л. Амьдаар нь үзэхийн оронд утасныхаа дэлгэцийг ширтсээр байгаад таарах юм. Утсан дээрх бичлэгээ дараа яахав, бусдад үзүүлэх үү? Бусад нь тэгээд яахав сонирхох уу? Энэ бичлэгээ тэгээд олон жил хадгалах уу? Ер нь яагаад ингэж утсаарах бичлэг хийж тэнэгтдэгээ мэдэх хүн байгаа болов уу? Утсаа гайхуулдаг юм болов уу? Энд тэнд явж байхад, орос, монгол, хятад гурав л утсаараа бичлэг хийх нэрээр баахан хүний нүүр тагласан улсууд байх юм. Нэг жалганы ах дүү гураь гэлэг ч үнэн шүү.
2016-10-13