М.Зоригт үхрийн боодгоор дайлна

“Шүүдэр дундуур” уран сайхны киноны нээлт өнөөдөр болно. Тус бүтээлийг Б.Отгонзориг найруулсан бөгөөд кино зохиолыг төрийн соёрхолт, Ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа” зургаас сэдэвлэсэн бүтээжээ.
“UB film” студийн уран бүтээлчид тус зургаас сэдэвлэн кино зохиол бичих эрхийг Г.Одон зураачийн хүү О.Нямдаваагаас авсан аж. Эл бүтээлд эцэг эхийн хайр, хүн хүнээ гэсэн сэтгэл, залуусын хүсэл мөрөөдөл, хайр дурлал болон, Монгол ахуй амьдрал, Буриад зон олны аж амьдралыг харуулжээ.
Кино зохиолыг “Улаан дөрвөлжин”, “Хүдэн” зэрэг киноны зохиолыг бичсэн Л.Таванбаяр бичиж, зураглаачаар Э.Доржсүрэн ажиллажээ. Гол дүрүүдэд Ц.Төмөрхуяг, Л.Эрдэнэ-Очир, Г.Золбоот, Д.Бямбацогт, У.Батбаатар, М.Дорждагва, О.Мөнхдалай, Б.Батмаа нар тоглосон байна.
Сонирхуулахад УИХ-ын гишүүн асан М.Зоригт киноны продюссороор ажилласан байна. Энэ сарын 15-нд киноны уран бүтээлчид “Хадлан” нэртэй сонирхолтой арга хэмжээг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Castle” рестораны гадна талбайд зохион байгуулах аж. Арга хэмжээний үеэр дуучин А.Хишигдалай, С.Зоригт, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү нар ая дуугаа өргөхөөс гадна, үхэрийн боодог хийж ирсэн зочдыг дайлах аж.
Тус арга хэмжээний тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ