“Болор цом” наадам Завхан аймагт болно

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам энэ жил Завхан аймгийн Улиастай суманд болно.
Энэ удаад 34 дэх жилдээ болох энэхүү наадмыг Завхан аймгийн нутгийн зөвлөл зохион байгуулах аж. Өмнө нь тус наадам Архангай, Орхон, Төв аймаг болон Нийслэл хотод болж байсан.
Эргэн сануулахад өнгөрсөн жил энэхүү наадам Улаанбаатар хотод болсон бөгөөд “Болор цом”-ын эзэн яруу найрагчаар Ц.Эрдэнэбаатар шалгарсан юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ